Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Төвийн бүсэд зэрэгцэн орших Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.

Энэхүү санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилгоор өчигдөр /10.09/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндаваа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн  хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын чиглэлээр болон нутийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн албан хаагчдыг сургах, харилцан туршлага судлуулах зэрэгт чиглэн ажиллах юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж