Парис, Москва, Лондон зэрэг их гүрний нийслэл хотынхоо өнгө төрх, улсынхаа хөгжлийн тусгал болсон дагуул хотхонтой байдаг. Хот доторх хот болох зорилготой бүтээн байгуулалтын ажил талын Монголд хэдийнээ сууриа тавьсан билээ. Тодруулбал, Богд хан уулын өвөрт байрлах “Бага тэнгэрийн ам”-нд шинэ цагийн Улаанбаатарын өнгө төрхийг илтгэсэн “Бага тэнгэр” цогцолбор хотхон хэдийнээ сүндэрлэжээ. Өглөө бүр байгалийн сайхныг мэдрүүлэх хотхон бол “Бага тэнгэр”. Энэ цагт бизнесийн ашиг хайж барилга байшин бүрийг хэдхэн алхмын зайтай эгнүүлэн барих болсон. Харин төвийн дулаан болон цэвэр усанд холбогдсон “Бага тэнгэр” цогцолбор таныг жинхэнэ байгаль дунд тухлан амьдрах боломжийг өгнө. Сүхбаатарын талбайгаас ердөө 4-5 км зайтай “Бага тэнгэр” цогцолбор Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын урдаа барих бүтээн байгуулалт болж чаджээ.
ТӨВИЙН ДУЛААН БОЛОН ЦЭВЭР БОХИР УСАНД ХОЛБОГДСОН НЬ “БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН ДАВУУ ТАЛ
Бид цогцолборыг төвийн системтэй холбож чадлаа. Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, төвийн цэвэр бохир ус дамжуулах шугаманд бүрэн холбогдсон давуу талтайгаас гадна төвийн эрчим хүчинд холбогдсон цахилгааны хоёр эх үүсвэртэй цорын ганц хотхон бол “Бага тэнгэр” хотхон мөн. 2018 оноос эхлэн төвлөрсөн дулаан, ус хангамжид холбогдон хотын төвөөс 6км-т, утаанаас хол, үзэсгэлэнт байгалд жилийн 4 улиралд тав тухтай амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлж чадлаа. “Бага тэнгэр” цогцолборт амьдрах нийслэлчүүдийнхээ тав тухыг хангахын тулд инженерийн шугам сүлжээний талаар дараах шийдлүүдийг бүтээн байгууллаа.
- Төвийн дулаан хангамжаас орчин үеийн иж бүрэн, автомат тоноглол бүхий дулааны нэгдсэн ЦТП болон дээд бүсийн хэрэглэгчдийг хангах 2ш өргөлтийн насос бүхий ЦТП-нүүдийг барьж байгуулсан.
- Цогцолборын доторх барилга бүрийг хангахын тулд ф300-ф32мм-н хэмжээтэй 28,5км төв болон салбар шугам, ф400-ф25мм-н хэмжээ бүхий цэвэр усны 19,8км түгээлтийн ба эргэлтийн шугамууд, ариутгах татуургын ф300-ф100 мм-н 9км шугамын угсралтыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛ ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ БАЯЛАГ МӨН
-Бага тэнгэр цогцолбортой хаяа нийлэн Их тэнгэрийн аманд Монгол төрийн гурван өндөрлөг амьдардаг. Магадгүй энэ утгаараа танай хотхоныг амбицтай, нэр төрөө хүндэтгэдэг эрхмүүд сонгодог байх?
-Монголын томоохон бизнес эрхлэгчид, гэр бүлдээ хайртай хэн бүхэн манай хотхоныг сонгодог. Богд ууланд Их, Бага, Дунд тэнгэр байрладаг гэж үздэг. Их тэнгэрийн аманд Монголын төрийн өндөрлөгүүд тухалдаг бол бизнесийн өндөрлөгүүд Бага тэнгэрийн амыг сонгон амьдарч байна. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц болох Туул голын ай сав газрыг Дунд тэнгэр хэмээдэг. Мөн манай хотхоны орон сууц бол үр хүүхдэдээ өвлүүлж буй хамгийн том үнэтэй хөрөнгө оруулалт бас үнэт өв гэдгээрээ ялгарна.
-Үл хөдлөх хөрөнгө өвлүүлэх гэдэг их чухал. Монголчуудын хувьд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өвлүүлэх ач холбогдлыг хэдийнээ ухамсарладаг байдаг
-Тиймээ, би тантай санал нэг байна. Амьдралын үнэ цэнийг ухаарсан хүн үнэтэй машин, үнэтэй цаг, элдэв брендийн хувцас гэхээсээ илүү амьдрах орчин, өөрийнхөө үргэлжлэл болсон гэр бүл, үр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийхийг зорьдог болсон цаг үе ирсэн байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол өнөөдөр элээж дуусах хувцас биш энэ бол ирээдүйн үе дамжсан баялаг мөн. Тиймээс үл хөдлөх хөрөнгө авахдаа насны хөрөнгөө, үр хүүхдийнхээ амьдралын баталгааг бэлдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай.
ИРЭЭДҮЙН АЗИЙН ДАВОСЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАХЫГ ЗОРЬСОН
–Барууны нийслэлүүд улсынхаа өнгийг тодорхойлсон хот дотроо хоттой байдаг. Би нийслэлийн иргэн атлаа “Бага тэнгэр”–ийн аманд ийм сайхан ажил өрнөж, ирээдүйн Давос болох бүтээн байгуулалт сүндэрлэж байгааг мэдээгүй л явжээ?
-Дэлхийн томоохон орон, нийслэл өнгө төрхөө илэрхийлэх хотхонтой байдаг нь олон сая хүний анхаарлыг татаж, хүн бүрийн очих хүсэмжит газар болсоор байна. Бага тэнгэр төсөл, бүтээн байгуулсан ажил мөн тийм газар цогцлоох зорилгыг анхнаасаа агуулсан. Улаанбаатар хотын ойролцоо “Бага тэнгэр” шиг байгалийн унаган төрхөө хадгалсан ам байхгүй. Богд уулын Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын төслийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн цогцолбор байгуулах ажил үргэлжилсээр байна. Энэхүү цогцолборын ажилд олон улсад алдартай дизайнер, зураг төслийн фирм, зөвлөх инжинерүүд ажилласан нь төслийг илүү амжилттай болгосон.
-Улаанбаатарын ойр орчим олон хотхон хаус хороолол баригдсаар байна. Тухайлбал Нүхт, Зайсангийн аманд байгаа барилгууд. Хүн нэг насны хийгээд үр хүүхэддээ өвлүүлэх үл хөдлөх хөрөнгө авах бас нэгэн шалтгаан бол чанар. Танай хотхонд хөл тавихад чанар “үнэртэж”, “мэдрэгдэж” байна?
-Нүхт, Зайсангийн аман дахь орон сууцууд цэвэр ус, бохирын систем, төвийн дулаан, авто замын сүлжээ гэсэн орон сууцны дэд бүтцийн үндсэн үзүүлэлтийг хангаагүйг бүгд мэднэ. Түүнчлэн сууршлын эдгээр бүсэд гэр хороолол төвлөрсөн учраас хөрсний бохирдол өндөр хувьтай гардаг. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар түлхүү ярьдаг ч хөрсний бохирдлыг орхигдуулж байгаа нь харамсалтай. Гэтэл хөрсний бохирдол, байгаль орчин хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй бөгөөд ундны усыг бохирдуулдаг. Зайсан, Нүхтийн амны хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. Ялангуяа бохирын системээ шийдвэрлээгүй учраас тэр орчимд хүн амьдрахын аргагүй үнэр шингэсэн, халдварт шар өвчин гарах өндөр магадлалтай хэсэг хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсан газар юм. Мөн Зайсанд хүүхдийн хорих анги байсан учраас орчны сөрөг энергитэй бүс гэж хэлж болно. Учир нь эрх чөлөөгөө хасуулсан хүн аз жаргал, баяр баясалгүй болдог бөгөөд түүнийг дагасан харамслын энергийг ямар ч хүчтэй аура засаж чаддаггүй. Хэдийгээр хорих ангийг нүүлгэн шилжүүлсэн ч бараан сүүдэр, сөрөг энерги нь арилаагүй орчинд гэр бүл, үр хүүхэдтэй амьдрах сайхан гэж үү. Монголчууд орон гэрээ барихдаа бууриа шинжиж, өрх гэрээ барьдаг заншилтай. Улаанбаатар хотод Гандан, Их тэнгэр, Бага тэнгэр гэсэн аравнайлсан гурван газар бий. Сайн энергийн ундаргатай нутаг гэж эрт эдүгээгийн мэргэд Бага тэнгэрийн аманд бясалгадаг байжээ. Тиймээс зөв энергийн урсгалтай, эрүүл хөрстэй, байгалийн унаган төрхөө алдаагүй, хүний хөл тахлаагүй, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн, мөн Монгол Улсдаа аравнайлсан гуравхан газрын нэг гэдгээрээ манай хотхон асар их давуу талтай.
Бид цогцолборыг төвийн системтэй холбож чадлаа. Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, төвийн цэвэр бохир ус дамжуулах шугаманд бүрэн холбогдсон давуу талтайгаас гадна төвийн эрчим хүчинд холбогдсон цахилгааны хоёр эх үүсвэртэй цорын ганц хотхон бол “Бага тэнгэр” хотхон мөн. Гэхдээ бид эх орныхоо нэрийг дэлхийд гаргах, ирээдүйн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээн байгуулалтын ажлаа компанийхаа хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ бол хувийн хөрөнгөөр Улаанбаатар хотод бүтээн байгуулсан дэд бүтцийн хамгийн том, анхны төсөл гэдгийг онцлон дурдах хэрэгтэй. Мөн Төвийн болон Зүүн бүсийн гэсэн цахилгааны хоёр эх үүсвэртэй.
ХАРИЛЦАГЧИДДАА 300-1200 МКВ ХАУСЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Бид 300-1200 метр квадрат талбайтай хаусыг харилцагчиддаа санал болгодог. Айл бүрт 2-8 автомашины зогсоолтой граж төлөвлөсөн. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн зөв төлөвлөлттэй хоёр хотхон бий. Төвийн системд холбогдсон байна гэдэг урсгал зардал хэмнэдгээрээ давуу талтай. Мөн Богд Хан уулын уснаас өглөө бүр хүртэнэ гэдэг бол өөрөө их аз. Богд Хан уулын ус рашааныг оюун ухааны хүчийг агуулдаг гэж үздэг бөгөөд төрийн өндөрлөгүүд энэхүү уулын уснаас ундаалж ирсэн түүх бий. Иймээс энэ их түүхтэй ариун дагшин газар усны хүч, уулын энерги, байгалийн хүчийг мэдрэн амьдарна гэдэг их ховор завшаан төдийгүй их боломж гэж харж байгаа.
“БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН 85 ХУВЬ НЬ БАЙГАЛЬ
15 ХУВЬ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
– Сүүлийн үед алга дарам газар олдвол ямар ч амарч зугаалах зай талбай, хүүхдийн тоглоомын талбай гаргалгүй барилгуудыг шахаад барьчихдаг болсон. Нийслэлийн эргэн тойронд гаднаа зогсоолгүй барилгууд олон байна. Танайх энэ асуудлыг их анхаарсан нь илт байна?
-Зөв олж харжээ. Цогцолборын нийт газрын 15 хувийг барилгажуулж, 85 хувийг нь байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдээсэн. Хүн аз жаргалтай амьдарна гэдэг хэрэм мэт хүйтэн хашааны цаана, юу дуртайгаа хийхийг хэлдэггүй. Харин байгаль дэлхийгээ харж баясан, аз жаргалаа бусадтай хуваалцан, тав тухтай аюулгүй орчин бүрдүүлэхийг аз жаргал гэдэг. Бид тийм л орчинг бүрдүүлж чадсан.Тухайлбал Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зургаас гадна монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал бий. Бид үүнийг огт хөндөлгүй соёлын өвөө дээдлэн бүтээн байгуулалтын ажлаа хийлээ.
Богд уул маань өөрөө байгалийн цогцолбор газраас гадна эмийн ургамал маш элбэг ургадаг уул юм. Бамбай, тарваган шийр, нохойн хошуу, хунчир, ганга, зээргэнэ, зодог, алирс, лантаз, алтангануур, тавилгана, тарна, үхрийн хэл, далантүрүү, царван, гоньд, жамъянмядаг, монгол туйплин, зэрэг эмийн төрөл бүрийн ургамал бий. Бага тэнгэрийн аманд горхи урсаж, есөн зүйлийн амьтад идээшэн нутаглаж, буга урамдаж буйг олон хүн харсан байх.
Дархан цаазтай сайхан уулынхаа амыг зөв зүйтэй ашиглаж бүтээн байгнуулалт хийж байгаагаараа бахархдаг. Харин Зайсан, Нүхтийн амыг төлөвлөлтгүйгээр ашигласнаар өнөөдөр ямар дүр төрхтэй болсныг бид харж байна. Бид тэр дүр төрх, төлөвлөлтгүй ажлын алдааг давтахгүйг хичээсэн.
-Салбар бүрт дэлхийн дэвшилтэт технологи ноёлж байна. Барилгын салбарт ч мөн адил. Хямд өртөгтэй шинэ технологи барилгын салбарт тэр дундаа үл хөдлөх хөрөнгө барих ажилд зөв сонголт байж чадах уу?
-Тансаг зэрэглэлийн хотхон чанарыг эрхэмлэх ёстой. Улсынхаа улирлын онцлогт шилэгдсэн технологийг барилгад ашиглах нь зүйн хэрэг. Хямд үнэ бүхий технологи манай улсад нэвтэрсэн. Тухайлбал Канад, дүнзээр барьж буй барилга, технологи нь тухайн бүс нутагтаа тохиромжтой ч Монголын нөхцөлд бүрэн шаардлага хангахгүй. Тиймээс бид манай улсад шилэгдсэн, барилгын уламжлалт арга болох карказ, цутгалтын систем ашигласан. Манай хаусууд Испани, Итали, Франц, Англи, Португалийн шилдэг загварыг хуулбарласан бөгөөд эдгээр загварууд хамгийн сүүлийн үеийн шийдэлтэйгээрээ дэлхийд гайхагдсан загварууд юм. Мөн тухайн байшин барих хөрс ямар байгааг нэг бүрчлэн өрөмдлөг хийж судалсан учир хөрсөндөө тохирсон хаусууд барьсан нь энэ.
– Танай хотхоны барилгын инженер, архитектурууд Франц хүмүүс гэж дуулсан?
–Төслийн ерөнхий санаагаа Өмнөд Солонгосын компанитай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Азийн орон ч монголчуудын сэтгэлгээ дорнын ард түмнээс илүүтэй Европ хэв шинжийг илүү таашаадаг онцлогтой. Франц бол Европын уран барилгын нэгэн төв учраас хүнээ дээдэлсэн шийдэл, төлөвлөгөө боловсруулдгаараа онцлогтой. Тиймээс Францын мэргэжилтнүүдээр ерөнхий төлөвлөлтөө гаргуулсан. Хувийн орон сууц гял цал байх ёстой гэсэн монголчуудын нийтлэг ойлголтыг францын мэргэжилтнүүдийн шийдэл бүрэн өөрчлөх болно.
-Хотхонтой танилцаад асуух зүйл их гарсан. Хотхон доторх зам нар зөв тойрсон байгаа ч арай нарийн биш үү?
–Хотхоны автозамын сүлжээг Европын тансаг зэрэглэлийн хорооллын стандартын дагуу нэг чигийн хөдөлгөөнтэй тавьсан. Европын орнуудад хотхон доторх зам ийм л байдаг. Яагаад өргөн биш гэж хүмүүс асуух байх. Хүний аюулгүй байдал, аваар осол гаргахгүй байлгах үүднээс Европ стандартыг ийнхүү хангасан. Бага тэнгэр бол байгаль доторх хот. Хот доторх байгаль гэж хэлж болно. Машинаа унаад өглөө ажилдаа гарахдаа ч бас байгалийн сайхныг мэдэрдэг гэж манай оршин суугчид талархдаг юм. “Бага тэнгэр” хотхоны зохион байгуулалт, чанар, стандарт, аюулгүй байдал гээд бүхий л асуудал энд бүрэн шийдэгдсэн. Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн амтай зэргэлдээ оршдог нь манай байршлын болон аюулгүй байдлын нэг давуу тал. Уулын оройгоор хөдөлгөөн мэдрэгч систем суурилуулж, хотхоны дотоод орчинг камераар бүрэн тоноглосон. Мөн галын, усны, хулгайн гээд бүхий л мэдрэгчийг байршуулснаас гадна хотхоны оршин суугч хамгаалалтын албанд хандсан тохиолдолд 1-хэн минутад хүрч ирэх бололцоог хангаж, тооцсон болно. Хотхоныг бүрэн камержуулснаас, 24 цагийн эргүүл хамгаалалттай, харуулын пост ажиллаж байна.
“СТРЕСС БҮҮ ХУДАЛДАН АВ, ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛ”
-Шинэ байр авсан нэг бүсгүй “Би стресс худалдаад авчихлаа” гэж ярьж байсан. Нээрээ л амрах, өглөө алхах, хүүхэд тоглох талбайгүй ажлаа тараад хэдэн цаг түгжирч явна гэдэг маш их стресс дагуулна шүү?
–Улаанбаатарчууд дэд бүтцээ шийдвэрлээгүй газраас “стресс” худалдан авдаг одоо ч авсаар л байна. Барилгын дэд бүтцийн системээ шийдэж чадаагүй газар барилга барина гэдэг байж боломжгүй зүйл. Ашгийг эхэнд тавилгүй хүнээ бодсон бүтээн байгуулалт хийх нь бидний зорилго. Бид хотхоны оршин суугчдын ая тухыг хангаж клуб хаус, долоон төрлийн спортын талбай, хүүхдийн тоглоомын найман талбайг хийж гүйцэтгэсэн. Дэлхийн стандартыг хангасан газрын теннисний талбайд Азийн өсвөр үеийн аварга шагаруулах тэмцээн хоёр жил боллоо. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Бид өсвөр насны оршин суугчиддаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж дэлхийн стандартад нийцсэн хангасан хөлбөмбөг, талбайн теннис, сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Эзэгтэй нартаа зориулж гоо сайхны салон, дэлхийд 18 байдаг IMAX Home театр, СПА, саун, массажны газар бүхий клуб хаус бий. Мөн дугуйн болон уулын зам, ойн цоорхойд барбекью хийх зориулалтын талбай, ойн зам, хүйтэн горхи, өглөө бүр ууланд алхах гээд ая тухтай, аз жаргалтай амьдрах бүхий л орчныг цогцлоож чадсан. Хүн нэг минутад 80 амьсгалдаг. Тэгэхээр өдөрт хэдэн удаа амьсгалдаг вэ, цэвэр агаар гэдэг ямар чухал вэ асар чухал. Тэгэхээр ойн хүчилтөрөгчөөр өдөр бүр амьсгалж, өдөр тутмын амьдрал нь байгальд өнгөрөх хамгийн сайхан амьдрах орчин Сүхбаатарын талбайгаас 6-хан км-ийн зайд оршиж байна гэвэл та итгэх үү. Үнэхээр л хот доторх байгальд суурилсан, эрүүл цэнгэг агаартай “Бага тэнгэр” хотхон бол өөртөө хайртай, гэр бүл үр хүүхэддээ хайртай хэн бүхний хүссэн орчин мөн.
ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “ИХ ТЭНГЭРИЙН АМАНД” , БИЗНЕСИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “БАГА ТЭНГЭРИЙН АМАНД”
-Төрийн өндөрлөгүүд амьдардаг “Их тэнгэрийн ам”-ыг хамгийн цэвэр агаартай гэдэг. Өвлийн улиралд ч Улаанбаатарын утаанаас ангид байдаг. Салхины хагалбартай учир. Бизнесийн өндөрлөгүүд амьдрах болсон “Бага тэнгэр” цогцолборыг ч мөн адил салхины хагалбартай гэдэг?
– Богд Хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул гол Улаанбаатар хотоос ирэх утааг хаах хөшиг болдог. Түүнчлэн утаа нэвтэрдэггүй байгалийн нэгэн тогтоц нь Их, Бага тэнгэрийн амны дунд орших салхины хагалбар юм. Монгол орон баруун хойноосоо салхилдаг ч салхины хагалбарт цохиулсан салхи өмнөөсөө хойшоо зүглэж, чиглэлээ өөрчилдөг байна. Манай улсад Богд уулнаас гадна Бурхан халдун уулыг салхины хагалбартай гэдгийг хүн бүр мэдэх байх. Эдгээр салхины хагалбартай бүст агаарын бохирдол гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн цэнгэг агаартай байдгаараа онцлог. Тиймээс ч эртнээс эхлэн төрийн гурван өндөрлөгөө энэ хэсэгт сууришуулсан нь учиртай.
“Бага тэнгэр” цогцолборын талаар мэдээлэл авах утас: 99112047
Холбоотой мэдээ