Ханиадны эсрэг сироп бэлдэх арга

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Ханиадны эсрэг сироп бэлдэх арга

Ханиад томуунаас ангид байх хамгийн энгийн арга бол дулаан хувцаслаж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ ажил, амралтаа зохицуулж дархлаагаа сулруулахгүй байх явдал байдаг. Гэхдээ нэгэнт хүрчихсэн ханиадыг даамжрахаас нь өмнө эмнэхээс өөр аргагүй. Ингээд та бүхэнд ахуйн аргаар ханиадыг хэрхэн эмчлэх тухай хялбархан зөвлөмжийг хүргэе.

Ханиадны эсрэг сироп бэлдэх арга:

Бэлтгэх зүйлс:

  • Цагаан гаа
  • Зөгийн бал
  • Нимбэг 2 ширхэг
  • Ус
  • Хутга
  • Үрэгч
  • Сав
  • Хутгах халбага
  • Хэмжих аяга, халбага
  • Шүүлтүүр
  • Сиропоо хийх шил

Бэлтгэх дараалал:

  • Цагаан гаагаа арилгаад нарийхан хэрчинэ
  • 2 ширхэг нимбэгээ үрэгчээр үрж жижиглэнэ
  • Саванд нэг аяга ус хийнэ
  • Усандаа аяганы ¼ хэмжээтэй хэрчсэн цагаан гааг хийнэ
  • Жижиглэсэн нимбэгээс 1.5 – аас 2 цайны халбага хэмжээтэй хийнэ
  • Бэлдсэн шингэнээ буцалгаад 5 минут хөргөнө
  • Хөрсөн шингэнээ шүүгчээр шүүж авна
  • Нэг аяга зөгийн балыг гал дээр халаана. Гэхдээ буцалгахгүй
  • Шүүсэн шингэн дээрээ халаасан зөгийн балаа хийж хутгана
  • Сироп дээрээ нимбэгний шүүс нэмнэ
  • Сиропоо зөөлөн гал дээр 20 – 30 минут халааж, өтгөртөл нь хутгана
  • Бэлэн болсон сиропоо шилэнд хийж хадгална. Ингээд өдөрт гурван удаа хоолны халбагаар уугаарай.

Эх сурвалж: bunny.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж