Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн хяналт шалгалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай, Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачааны тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенцийн төслийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Дашрамд сонирхуулахад, Зам тээврийн, хөгжлийн сайд Я.Содбаатар анхны Засгийн газар хуралдаандаа оролцож байгаа юм.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Хилийн хяналт шалгалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухайГ.ЗАНДАНШАТАР
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайН.ЦЭРЭНБАТ
3.Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайН.ЭНХБОЛД
4.Хөдөө аж ахуйн давхар даатгал хувьцаат компанийн оноосон нэрийг өөрчлөх тухайЧ.ХҮРЭЛБААТАР
5.Хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухайЦ.НЯМДОРЖ
6.2019 оныг Ахмад настны жил болгох тухайС.ЧИНЗОРИГ
7.Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачааны тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенцийн төслийн тухайЯ.СОДБААТАР
8.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
 

Танилцуулах асуудал

 

9.Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар /2018 оны хагас жилийн байдлаар/*Г.ЗАНДАНШАТАР
10.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар /2018 оны хагас жилийн байдлаар/*Г.ЗАНДАНШАТАР
11.Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралдаанд оролцох талаарГ.ЗАНДАНШАТАР
12.Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
13.Буцалтгүй тусламжийн талаарН.ЦЭРЭНБАТ
14.Гадаад харилцааны сайдын гадаад томилолтын талаарД.ЦОГТБААТАР
15.ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаарЧ.ХҮРЭЛБААТАР
16.Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний талаарЦ.ДАВААСҮРЭН
17.Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, цахилгаан, дулааны үнэ тарифийг индексжүүлэх асуудлын талаарЦ.ДАВААСҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж