АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хейли огцорно | News.MN

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хейли огцорно

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хейли огцорно

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Хейли огцорно

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли 2018 оны төгсгөлд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ. Энэ тухай тэрбээр тайлбарлахдаа, үүнд ямар нэгэн хувийн шалтгаан байхгүй, албан тушаалаа хүлээлгэн өгөх цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг Засгийн газар маань ойлгох хэрэгтэй. Сүүлийн найман жилийн хугацаанд би чадах бүхнээ хийсэн. Заримдаа энэ албан тушаалыг шинэ хүчээр сэлбэж байх хэрэгтэй гэж бодогддог байсан гэжээ.

Түүний энэ шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч, баталгаажуулсан байна. Хейли өмнө нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байсан удаатай.

Ийнхүү АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли оны төгсгөлд албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр боллоо. Энэ үйл явдалтай зэрэгцээд Дональд Трампын охин Иванка Трампыг тус албан тушаалд очно гэсэн цуу яриа дэлхийн хэвлэл мэдээллээр түгсэн юм.

Харин Иванка Трамп энэхүү цуу ярианд твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр "Миний хувьд Цагаан ордонд маш гайхалтай хамт олонтой ажиллана гэдэг бол маш том нэр хүнд. Ерөнхийлөгч Хейлигийн оронд гайхалтай, чадварлаг хүнийг томилно гэж найдаж байна. Гэхдээ тэр хүн нь би биш" гэжээ.

А.АНИР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-10 202.21.106.158

ЭРХ БАРИГЧДЫНХАА ИЛТ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ИЧИЖ ЗОВМООР ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫГ НҮБ Д ХАМГААЛЖ, ХУДЛАА ЯРЬЖ НҮҮРЭЭ УЛАЙЛГАХ ХЭЦҮҮ АЖЛЫГ 8 ЖИЛ ХИЙНЭ ГДГ АМАРГҮЙ. ДЭЛХИЙН ХҮМҮҮСД ЧИЧЛҮҮЛЭН БАЙЖ ӨНГӨРСӨН ЭНЭ 8 ЖИЛ ТҮҮНД ЯГ ТАМД АЖИЛЛАСАН МЭТ ГҮНЗГИЙ ШАРХ ҮЛДЭЭСЭН БИЗЭЭ.

Avatar

Зочин 2018-10-10 203.91.114.244

Энэ авгай харин ч ухаантай хүн бололтой. Худал ярих ёстой албан тушаалаас зайлж байгаа юм байна гэж ойлгогдлоо. АНУ нэр хүндээ алдаж байгааг ч мэдээд зугтаж буй харх байж болох юм.

Avatar

11111111 2018-10-10 203.91.119.163

Улаан цайм худлаа ярьдаг албан тушаал дээр байгаа хүнийг ямар тэнэг нь Ерөнхийлөгчөөр сонгохов дээ...

Avatar

Paвcaл 2018-10-10 174.216.27.5

Манай ардчилсан жишиг улс маань гэр бүлээрээ засаг барьж байхад Монголд Эрдэнэ вангийн хошуу, хамаатан садны төр байх нь буруугүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж