АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли 2018 оны төгсгөлд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ. Энэ тухай тэрбээр тайлбарлахдаа, үүнд ямар нэгэн хувийн шалтгаан байхгүй, албан тушаалаа хүлээлгэн өгөх цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг Засгийн газар маань ойлгох хэрэгтэй. Сүүлийн найман жилийн хугацаанд би чадах бүхнээ хийсэн. Заримдаа энэ албан тушаалыг шинэ хүчээр сэлбэж байх хэрэгтэй гэж бодогддог байсан гэжээ.
Түүний энэ шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч, баталгаажуулсан байна. Хейли өмнө нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байсан удаатай.
Ийнхүү АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли оны төгсгөлд албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр боллоо. Энэ үйл явдалтай зэрэгцээд Дональд Трампын охин Иванка Трампыг тус албан тушаалд очно гэсэн цуу яриа дэлхийн хэвлэл мэдээллээр түгсэн юм.
Харин Иванка Трамп энэхүү цуу ярианд твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр "Миний хувьд Цагаан ордонд маш гайхалтай хамт олонтой ажиллана гэдэг бол маш том нэр хүнд. Ерөнхийлөгч Хейлигийн оронд гайхалтай, чадварлаг хүнийг томилно гэж найдаж байна. Гэхдээ тэр хүн нь би биш" гэжээ.
It is an honor to serve in the White House alongside so many great colleagues and I know that the President will nominate a formidable replacement for Ambassador Haley. That replacement will not be me.
— Ivanka Trump (@IvankaTrump) October 9, 2018
А.АНИР
Холбоотой мэдээ