“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу? | News.MN

“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу?

“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу?

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Зарим хэвлэлээр шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнтэй холбогдуулж Р.Ганзоригийг цагдан хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзоригийг баривчилжээ. Харин Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрынхан түүнийг баривчилсан нь “Жаст” ойл компанийг худалдаж авсан процесстой холбоотой байж магадгүй юм байна.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан “Магнай трэйд” ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагдсан. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин, өвөл, зуны дизель түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнес нь өргөжөөд байгаа юм. Одоогоор тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Г.Магнай ажилладаг бөгөөд түүнийг хамт хорьсон гэх мэдээлэл байна. Тус компани нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг юм байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-10 103.57.93.115

Mongold bizness hiih hetsuu bolloo shuu.

Avatar

Зочин 2018-10-10 202.126.89.153

НААД НӨХӨР ЧИНЬ ЖАСТЫН БАТХҮҮГИЙН КОЛОНКУУДЫГ ХУЙВАЛДАН ЭЗЭМШДЭГ ШҮҮ ДЭЭ !!!

Avatar

ЗОЧИН 2018-10-10 202.180.216.19

МОНГОЛЧУУД АА ! ДООР БИЧИГДСЭН КОММЕНТ, СЭТГЭГДЭЛИЙГ ХАРААД БИДНИЙ 28 ЖИЛ БАЙГУУЛСАН "АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС" ЭНЭ МӨН ҮҮ ? ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ НЭГ УДАА АСУУГААД ҮЗЭЭРЭЙ. МОНГОЛЧУУД БИД ИЙМ ҮЕД "ЭР НЭГ АЛДАА Л БИЗ, ЭРЭГ НЭГ НУРАА Л БИЗ" ГЭЖ ХЭЛЭЭД УНАСАН, АЛДСАН НЭГИЙГЭЭ ЭРГЭЭД БОСООД ИРЭХИЙГ БИЛЭГДДЭГ УЛС БАЙСАН БИШ ҮҮ ??? ГЭТЭЛ ЭДГЭЭР КОММЕНТЫГ ХАРААД "ЭНЭ БОЛ МИНИЙ ХҮССЭН АРДЧИЛАЛ БИШ" ГЭЖ ХЭЛЭХ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ЭР Ч АЛГА БОЛЖЭЭ… ТУН ХАРАМСАЛТАЙ…

Avatar

Амгаа 2018-10-10 202.131.244.210

За яахав нүүрлүүгээ нэг баалгачих. тэгээд эр нэг алдаа л биз гээд байж бай.

Avatar

zochin 2018-10-10 202.72.244.219

HUURAMCH TULSH BENZIN ZARDAGIIG NI SHALGAACHEE

Avatar

1 2018-10-10 103.206.195.166

хУУЛЬ ЗҮЙН үндэслэл дээр нэмээд бодит шатгаанууд нь тодорхой шүү дээ

Avatar

Зочин 2018-10-10 202.179.31.27

магнайтрейдийн зхирал байсан Шинэбаяр ГОК-д очоо биз дээ,,, энгийн хүмүүс мэдээд байгаа юмыг хуулийнхан мэдэхгүй байх уу… м

Avatar

Hitaduudtai niilj gazriin tos gazagsh ni zuuh gej bna 2018-10-10 122.201.23.83

Dornodiin Choibalsan sumand oron nutgaas ni ymar ch zuvshuurul avaagui bj duuren hujaa oruulj ireed tehnikee zoochood bgaag huuli hinaltiinhan medej bgaa bailgui. Magnai treid companiin luivar urgeljilseer bgaa shuu.

Avatar

MGL 2018-10-10 103.229.178.2

Yaagaad bolokhgui ve?

Avatar

Зочин 2018-10-10 202.21.106.158

ЦЕГ АРАЙ Л ХОЙРГО ЮМ. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЭНЭ КОМПАНИ, МӨН БУСАД ЗАРИМ НЭГ КОМПАНУУД ХУУРАМЧ, НЭН ЧАНАРГҮЙ БЕНЗИН ИРГЭДЭД ХУДАЛДААЛЖ ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ЭВДЭЛЖ ГЭМТЭЭЛЭЭ. МӨН ХУУЛЬ БУС ОРЛОГО Ч ХИЙЛЭЭ. ОДОО ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ МЭДЭХГҮЙ. 48 ЦАГ Л БОЛОХ ЮМ ШИГ БАЙНА. МХЕГ Ч ЭДГЭЭР КОМПАНУУДЫГ ИЛТ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛЖ ИРСЭН. ИРГЭДЭЭС ГОМДОЛ САНАЛ ХЭДЭН ЗУУГААРАА ИРСЭЭР БАЙТАЛ ЭНЭ ХЭРГИЙГ ЗОГСООГООГҮЙ. ГЭМТ ХЭРЭГТ ХЭН Ч СААД ХИЙХГҮЙААА ЗОРГООРОО ЯВСААР Л БАЙЛАА.

Avatar

Зочин 2018-10-10 202.9.41.174

Алаач

Avatar

Зочин 2018-10-10 202.170.84.184

Нотлох баримттай болоод л барьсан байлгүй дээ… Хуурамч бинзений асуудал жижигдээ орно шүү. үүнийг Мэргэжлийн хяналтынхан л учрыг нь олчих ёстой юм уг нь шударга нийгдэмд бол… харин үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, улс төр намыханд илт санхүүжүүлж авилгалд автсан, улс төрчид нь эдний өмнөөс үнэ нэмсэн тайлбарыг хийдэг зэрэг мафижсан үйлдэл нь илүү ноцтой юм байгаа юмшд…

Avatar

1111111 2018-10-10 203.91.119.163

Асуудлыг далдлах аргад хэдэн дуракууд их гаршиж байна даа… Мэдэхгүй, харахгүй байна л гэж боддог байх. Ингэж их элэг барьж байгаад ард түмэндээ баригдаж …-уулна даа…

Avatar

иргэн 2018-10-10 66.181.178.215

Үнэн хуурамч бензин зардаг. Энэ колонкоос бензин битгий аваарай.

Avatar

Zochin 2018-10-10 122.201.21.101

Benzin mash muu chsnargui bna

Avatar

Зочин 2018-10-10 74.82.35.42

yanz bvriin zvil baigaadaa hungun xergeer barijdee

Avatar

Зочин 2018-10-10 202.21.116.108

Үнэхээр эрүүгийн хуульд заасан үндэслэл байгаа бол барьж шалган хариуцлага хүлээлгэх нь зөв хэрэг. Харин улс төр, бизнесийн аль нэг этгээдийн захиалга, явуулгаар энэхүү ажиллагаа хийгдэж байгаа эсэхийг бас давхар шалгах нь зөв болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж