Т.Бархүүгийн охин Б.Сүндари жүжигчин болох уу? | News.MN

Т.Бархүүгийн охин Б.Сүндари жүжигчин болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Т.Бархүүгийн охин Б.Сүндари жүжигчин болох уу?

Жүжигчин Т.Бархүү болон И.Одончимэг нарын охин Б.Сүндари цахим орчинд алдартай. Түүний бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтэд байдаг. Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ.

Тэрбээр жүжигчин болно хэмээсэн бөгөөд түүний аав Т.Бархүү энэ тухай "Би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай өөр  төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд л байгаа.  Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа" хэмээжээ.  Түүний охины сонирхол том болоод өөрчлөгдөхгүй л бол  жүжигчин болох нь ийн тодорхой болоод буй бөгөөд гэр бүлээрээ тоглосон кино болон дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

 

 

Э.БУРАМ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амармэнд 2018-10-10 66.181.161.61

Одончимэг Бархүү хоёр сайхан гэр бүл шүү. Аз жаргал хүсье.

Avatar

сараа 2018-10-10 202.21.114.139

Нууцлаг байж зөв хүмүүжүүлээд том болохоор иь магтвал зүгээр дээТэгэхгүй бол жинхэнэ яяяяя болно шүү

Avatar

Zochin 2018-10-10 202.9.43.25

uur yu bolj chadna gj erdem surahguigees hoish

Avatar

зочин 2018-10-10 103.26.192.43

Урлагийн гэр бүл шүү дээ. Амжилт хүсье.

Avatar

зочин 2018-10-10 103.26.192.43

Урлагийн гэр бүл шүү дээ. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-10-10 182.160.36.113

Бархүүгийнхэн жаахан даруулгатай даруухан байвал гоё харагдана. Ямар хөөрүү юм бэ?

Avatar

Zochin 2018-10-10 66.181.186.120

Huuhdeeree showdaad hereggui bhaa. Huuhed nas bh heregtei. Odoo bol eeree uy hiihee medehgui aav eejiin ugeer l bgaa

Avatar

Zochin 2018-10-10 66.181.186.120

Huuhdeeree showdaad hereggui bhaa. Huuhed nas bh heregtei. Odoo bol eeree uy hiihee medehgui aav eejiin ugeer l bgaa

Avatar

Зочин 2018-10-10 202.21.115.35

Huuhed nasiig n edluulehgui denduu mayag surgaad baih shig. Hiij bga uildel n nileen hiimel duu … Tiim uchir zugeer l jargaltai huuhed nasiig n edluulj bval deer baih, Uneheer aviyas sonirhol 2 n bval ayandaa l Todrood irne shte . ter ued hari huuhed nasandaa iluu mayaglad tom hunii dur esgej bsandaa haramsah baih …

Avatar

Зочин 2018-10-10 202.72.245.122

Амжилт хүсье! Сайхан гэр бүл шүү.

Avatar

Зочин 2018-10-10 64.119.16.112

Сайхан г, авьчаслаг гэр бүл. Эрүүл энх, ажлын аижилт хүсье

Avatar

Зочин 2018-10-10 203.91.115.251

Хүүхдийг ийм багаас нь олон нийтийн хэрэгслээр яасан ч их гаргадаг юм бэ дээ. Нууцхан байж байгаад л гаргавал зөв байх. Тэртэй тэргүй л авьяастай ш дээ.Хүүхдийнхээ төлөө л ингэсэн дээр байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж