Т.Бархүүгийн охин Б.Сүндари жүжигчин болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Т.Бархүүгийн охин Б.Сүндари жүжигчин болох уу?

Жүжигчин Т.Бархүү болон И.Одончимэг нарын охин Б.Сүндари цахим орчинд алдартай. Түүний бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтэд байдаг. Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ.

Тэрбээр жүжигчин болно хэмээсэн бөгөөд түүний аав Т.Бархүү энэ тухай "Би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай өөр  төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд л байгаа.  Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа" хэмээжээ.  Түүний охины сонирхол том болоод өөрчлөгдөхгүй л бол  жүжигчин болох нь ийн тодорхой болоод буй бөгөөд гэр бүлээрээ тоглосон кино болон дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

 

 

Э.БУРАМ

 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж