Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Даваа гаригт /2018.10.08/ хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн мэдээлэл солилцсон билээ. Тус уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) дарга О.Алтансүх хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд зарцуулж байгаа төсвийн тухай ярихдаа "БНХАУ-аас хүүхдүүд авчирсан зардал гэхэд 17-18 сая төгрөг болсон" хэмээн мэдээлсэн юм.
Тухайлбал, "Эцэг, эх нь бизнесийн өрөндөө хүүхдээ БНХАУ-ын Эрээн хотод барьцаалан үлдээсэн хэрэг гарсан. Бага насны гурван хүүхдийг Монголд авчраад байгаа" гэж мэдээлсэн. Мөн хүүхдээ барьцаанд үлдээсэн эх, эцэг одоогоор олдоогүй бөгөөд хоёр улсын хамтарсан ажлын хэсэг энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажээ.
Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай цөөн хором ярилцлаа.
-БНХАУ-ын Эрээн хотод бага насны хүүхдээ буудлын барьцаа болгож үлдээсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг энэ оны наймдугаар сард гарсан. Хүүгийн тухайд биеийн байдал нь хэвийн, энд ирээд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан. Мөн энэ оны зургадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчим үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарлаа.
-Дээрх хүүхдүүдийн бие болоод сэтгэл санааны байдал ямар байна вэ?
-Манай байгууллагаас эдгээр хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд явж байна. Бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныг цагдаагийн байгууллагатай хамтран Эрээн хот дах консулын газраас нөхцөл байдалтай танилцсаны дараа авчирсан. Охинд эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байгаа. Хүүхдүүд монголдоо ирээд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, сэтгэл зүйн ганцаарчилсан үйлчилгээ авч байна. Мөн сургуульд сурч, асрамж хамгааллын байгууллагад хүмүүжиж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охины ээжийг эх байх эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдсан. Учир нь охиноо харах хүнгүй гэх шалтгаанаар БНХАУ руу аваачсан байдаг. Дараа нь хамт хөдөлмөр эрхэлж байсан Хятад иргэн дээр хоёр сар үлдээснээс болж охин бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө. Тиймээс эхийн хариуцлагагүй байдал, охиноо өмнө нь хэрхэн асран хамгаалж байсан түүхээс үүдэн асран хамгаалах эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдлаа.
-Хүчирхийлсэн гэх этгээдийг шалгаж байгаа юу?
-Хүчирхийлсэн гэх этгээд нь БНХАУ-ын иргэн байсан. Тус улсын хуулиар бэлгийн хүчирхийллийн асуудал нэлээд өндөр ял шийтгэлтэй, цаазын ялаар шийтгэгдэх хүртэл хуультай байдаг юм билээ. Энэ хэрэгт хэргийн хариуцагчаар Дорноговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын байцаагч ажиллаж байна. Хэргийн холбогдогч нь БНХАУ-ын иргэн учраас тус улсын хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх.
-Буудлын барьцаанд үлдсэн хүүгийн ар гэрийнхний сураг гарсан уу?
-Өнөөдрийг хүртэл хүүгийн эцэг, эхийн сураг гарсангүй. Хүүгийн тухайд Монгол ээж, Хятад аавтай бөгөөд эх нь Баянзүрх дүүргийн харьяат иргэн байсан. Одоогийн байдлаар ээжийг нь хаана амьдарч байгааг тогтоохоор ажиллаж байна. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ –тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа юм. Барьцаанд үлдээсэн хүүгийн төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг бид шийдвэрлэсэн. Тухайлбал, 3.5 сая төгрөгтэй тэнцэх юанийг зочид буудалд төлж хүүг авчирсан юм.
-БНХАУ-аас хүүхдүүд авчирсан зардалд 17-18 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий?
-Эдгээр хэргийг шалгаад, судлах ажлын хэсэгт томилолтын тодорхой зардал гарна. Дээрээс нь хүүхдийг бичиг баримтжуулах, БНХАУ-д амьдрах явцдаа гаргасан зардлыг төлсний дараа эх оронд нь авчирдаг. Бидний зүгээс зардал мөнгөтэй, холбоотой асуудлаар холбогдох яамд тайлбар мэдээллээ өгсөн. Үүнээс гадна хилийн чанад дах хүүхдийн асуудалд бид нар зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай байна. БНХАУ-ын Манжуур, Хайлаар, Эрээн хотод монголчууд ихээр ажилладаг. Консулын газраас мэдээлснээр тэнд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нөхцөл байдлыг авч үзэхэд архидалт ихтэй, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цөөнгүй байдаг. Тэгэхээр дээрх газарт амьдарч буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцах ажлыг салбар дундын байгууллага хийхээр төлөвлөж байна.
Э.АРИУН
Зочин 2018-10-10 66.181.184.220
Ohinoo endees avaachij belgiin moljlogt ogson l baih magadlal bas baina.
Зочин 2018-10-10 66.181.181.173
Ёооё эрээнээс хүүхэд авчирахад 17-18 сая болсон гэнэ үү. О.Алтансүхийг харин шалгамаар юм бна даа.
Зочин 2018-10-10 202.72.244.219
Хятад хүний хүүхэд гээд хятадад нь үлдээж л дээ
гэгээрсэн хүн 2018-10-10 202.21.127.170
нэг талаасаа зөв ч юм шиг нөгөө талаасаа хөөрхий хүүхэд яанаа төрсөн ээжийг нь хүчээр ээж биш гээд болиулах гээд байнаа даа хүүхдэд нэгэн насны зовлон болохнээ
Зочин 2018-10-10 58.140.202.122
тийм ээжээр чах юм.амьдралыг нь хамаагүй гээд хаясан бна шд.
Зочин 2018-10-10 202.70.46.20
Манайхан очоод зочид буудалд мөнгө төлж хүүг авчирсан гэх юм. Хятадын хуулинд ямар нэгэн бараа үйлчилгээ авчихаад оронд нь хүн барьцаалахыг тэгээд зөвшөөрдөг хэрэг үү?
Яагаад хуулийн байгууллагатай нь хамтраад энэ асуудлыг шийдэхгүй, хууль бус юманд татварын мөнгийг үрж байна вэ?
Зочин 2018-10-10 202.131.233.10
Их юм мэддэг юм шиг олон юм бичэх ийн өөрийгөө тэр хүүгийн орон тавиад үздээ. Тэр хүүг аваад ирсэн байгуулагад баярлах байтал мөнгө үрлээ ч гэх шиг өөрөө бол татвар төлдөггүй хүн байгаадаа ………
Зочин 2018-10-10 66.181.184.220
End huniig mongonii baritsaand avch uldeh ni huuli bus uu ugui yu gej l asuuj baina shte. Huuhdiig tend ni uldee geegui. Ooroo yum unshij sain oilgo.
Зочин 2018-10-10 58.140.202.122
харамлах юмаа олж хармал
Зочин 2018-10-10 203.169.48.146
Ingeed araas n huutsulduud huuhduudiig avaad irj bgaa ene baiguullagad uneheer talarhaad barashgui yumaa. Ter huuhduud tsag minut tutamd hen negnees avral irj aij suusan baihdaa huurhiii
Зочин 2018-10-10 202.126.89.235
Энэ угаасаа манай нийгмийг ийм болгосон ардчилал нэрийн дор ажилтай амьдралтай дэг журамтай байсан монгол улсыг ийм арчаагүй байдалд оруулсан нөхдүүдийг буудаж албал таарна
Зочин 2018-10-10 202.9.41.174
б****л гичийг олж шоронд хатаа
зочин 2018-10-10 182.160.36.175
эцэг нь хятад учраас тэгсэн бололтой, манай эмэгтэйчүүд хүний эрх ярьсаар яваад өвөр султай юм хойно ойлгомжтой л доо, тэр эцэгт нь өгөөч
Зочин 2018-10-10 203.91.115.251
Бид хэрвээ үр хүүхдүүдээ л сайн сайхан өсгөхгүй бол гэрэлт ирээдүй энэ тэр гэж яриад ч яахав. Бүх л хүүхдүүд бидний хүүхдүүдээс өөрцгүй
Zochin 2018-10-10 103.229.123.48
Nasand hureegui hunee, eh etseg n bish ghd eh oron n harakh, hamgaalakh yostoi! Huurhiis ih l zovlon uzsen bh daa!
Зочин 2018-10-10 203.91.115.251
Ийм бузар булай амьтдын эх эцэг болох эрхийг нь хаагаад, ахин хүүхэд төрүүлэхээргүй болго.