Хятад улс Бельги, Японоос гахай импортлохоо зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Хятад улс Бельги, Японоос гахай импортлохоо зогсоолоо

Хятад улс Бельги, Японоос гахай импортлохоо зогсоолоо

Хятадын Гаалийн ерөнхий газраас өчигдөр /2018.10.08/ хийсэн мэдэгдэлдээ Япон улсад гахайны ханиад дэгдсэн учир тус улсаас тэжээвэр болон зэрлэг гахайн мах, махан бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглосон гэв. Мөн Африкийн гахайн ханиад Бельги улсад бүртгэгдсэн учир Бельги улсаас гахайн махан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон аж.

Дээрх хоёр улсаас импортолсон гахай, гахайн махан бүтээгдэхүүнийг даруй устгалд оруулахыг Хятадын засгийн газраас тушаажээ. Даваа гаригт Болгар улс мөн адил шийдвэр гаргаснаа зарласан байна. Дэлхийн хамгийн том гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятад улс наймдугаар сараас эхлээд Африк тивд удаа дараа гахайн ханиад дэгдсэн тухай мэдээлж байсан. Тиймээс вирусийн тархалтыг зогсоохын тулд амьд гахай болон гахайн махан бүтээгдэхүүний импортыг зогсоосон юм.

Эх сурвалж: www.reuters.com

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж