Австралид суралцдаг Монгол оюутан дрон бүтээв

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Австралид суралцдаг Монгол оюутан дрон бүтээв

Австралид суралцдаг Монгол оюутан дрон бүтээв

Монгол хүний оюуны чадавх дэлхийд гайхагдаж, толгой цохих болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дэлхийн дээд амжилтыг шинэчилж, эх орныхоо нэрийг дурсгаж яваа ирээдүйн чадварлаг боловсон хүчнээр бид бахархахгүй байхын арга үгүй. Тэдний нэг тод жишээ болсон Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг дурдаж болно. Тэгвэл технологийн салбарт ч бас монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Хамгийн сүүлд гэхэд  Австрали улсын “Күйнсландын их сургууль”-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрбээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийсэн аж.

Удахгүй эх орондоо ирэхээр төлөвлөж буй Б.Билгүүнээс энэ тухай тодруулахад “Дрон бүтээхээсээ удирдах нь хүндрэлтэй байсан. Би Монголдоо анхны дрон бүтээсэн хүн гэж хэлэх эсэхээ сайн мэдэхгүй. Магадгүй надаас өөр дрон бүтээсэн Монгол хүн дэлхийн хаа нэгтээ байгаа байх” хэмээлээ.  Тэрбээр суралцахынхаа хажуугаар Австралийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад компьютер программ болон роботокийн хичээл заадаг аж.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж