"ЖАКАРТА-2018": Б.Оюун-Эрдэнэ хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

"ЖАКАРТА-2018": Б.Оюун-Эрдэнэ хагас шигшээд үлдлээ

Б.Оюун-Эрдэнэ "Рио 2016" Паралимпийн наадамд холимог багийн төрөлд шагналт IV байр эзэлсэн

"ЖАКАРТА-2018": Б.Оюун-Эрдэнэ хагас шигшээд үлдлээ

Индонезийн Жакарта хотод болж буй Пара Азийн III наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа Б.Оюун-Эрдэнэ хагас шигшээд үлдэж, медалийн төлөөх шийдвэрлэх харвааг маргааш хийнэ. Тэрбээр пара байт харвааны цорын ганц эмэгтэй харваач бөгөөд рекурв 70 метрт харвадаг.

Б.Оюун-Эрдэнэ аравдугаар сарын 7-ны өдөр болсон чансаа тогтоох харваанд 536 оноогоор тавдугаар байраар шалгарсан. Өнөөдөр явагдсан хасагдах шатанд Иракын тамирчин Ал Саэди Заманыг 5:3-аар хожиж, мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын Чүн Янд дийлдэн хүрэл медалийн төлөө харвахаар боллоо. Түүний өрсөлдөгч БНСУ-ын Жу Жан Мү юм. БНСУ-ын харваач урьдчилсан харваанд 529 оноо авч зургадугаар байраар шалгаран Японы тамирчинг хожсон байна.

Пара байт харвааны медалийн төлөөх шийдвэрлэх харваанууд маргааш болох бөгөөд холимог багийн төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхбаатар нар өрсөлдөж байгаа. Тэдний шийдвэрлэх харваа энэ сарын 11-ний өдөр болно.  Б.Оюун-Эрдэнэ "Рио 2016" Паралимпийн наадамд холимог багийн төрөлд 40 баг оролцсоноос шагналт IV байр эзэлсэн юм.

Пара байт харвааны дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав болон Б.Золбоо нар ажиллаж байна.

“Жакарта 2018” Пара Азийн III наадамд оролцож байгаа Монгол Улсын багаас жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат хүрэл медаль хүртээд байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж