Дауны синдромтой уран бичээч дэлхийн хамгийн том Буддын шашны судрыг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Дауны синдромтой уран бичээч дэлхийн хамгийн том Буддын шашны судрыг бүтээжээ

Дауны синдромтой уран бичээч дэлхийн хамгийн том Буддын шашны судрыг бүтээжээ

Зуун мянган бадаг бүхий бурхан багшийн их хөлгөн судруудын хамгийн том судар болох “Зүрхэн судар”-ын хураангуйг Японы уран бичээч Шоко Каназава бийрэн бичлэгийн аргаар бичиж туурвижээ. 33 настай Шоко Каназава нь дауны синдромтой юм байна. Тэрбээр бүтээлээ туурвиж дуусаад баярын нулимс унагасан байна.

Дөрвөн метрийн өндөртэй, 16 метрийн урттай уг гайхалтай бүтээлийг Японы төв хийдийн хананд үүрд үлдээхээр шийдвэрлэсэн юм. Мөн  арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 03-ны өдөр хүртэл түүний бусад 40 бүтээлийг хийдийн танхимд байрлуулж ард иргэдэд үнэгүй үзүүлэхээр болжээ. Түүний бүтээлийг үзэж сонирхохоор 40 гаруй мянган хүн иржээ. Каназавагийн бүтээлийг үзэхээр Шизуока аймгаас ирсэн Рён Жи хийдийн хамба лам Коши Кимияа “Энэ бүтээл түүний сэтгэл зүрх яг л бурхан багшийнх шиг цэвэр ариун болохыг илтгэж байна. Үүнийг аль болох олон хүн үзээсэй гэж хүсэж байна” хэмээн хэлжээ.

 Эх сурвалж: JAPANTIMES.COM

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж