Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл судлаач ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл судлаач ажиллалаа

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл судлаач ажиллалаа

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Албан бус-Насан туршийн боловсролын төв хамтран ЕБС-иуд дээр “Сэтгэл судлаач” ажиллаж байна сэдэвт аяныг зохион байгуулж байна. Тус төв нь иргэд, сурагчид, албан хаагчдад тулгамдсан сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрж олох зорилгоор сэтгэл судлаач ажиллуулж байгаа юм.

Энэхүү зорилгын хүрээнд  ерөнхий боловсролын 115, 75-р сургуулиудад 10 дугаар сарын 2, 4-ний өдрүүдэд сэтгэл зүйчийн үйл ажиллагааг таниулах, сургуулиудад сэтгэл зүйч ажиллах хэрэгцээ байгаа эсэхийг  судлах, сурагчид өөрийн хүсэлтээр сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авах, бүлгийн ярилцлага хийх  ажлуудын зохион байгууллаа.

Ажиллах явцад сурагчид “сургууль дээр сэтгэл зүйчийн хэрэгцээ маш их байна”, “асуудал тулгарсан үед  хаана хэнд хандахаа бид сайн мэддэггүй” гэж ярьж байлаа.

Хоёр сургуулийн нийт 200 гаруй сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч 5 хүнтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Цаашид Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж