Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Новотел зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, 2019 онд энэ салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа салбарынхандаа танилцуулав.
Тэрбээр “Төрийн захиргааны байгууллага, тур операторууд хүлээн зөвшөөрсөн аялал жуулчлалын гарын авлага боловсруулах нь энэ уулзалтын зорилго. Үүн дээр үндэслэж жуулчдад зориулсан аппликейшн гаргана. Аялал жуулчлалын салбарт 2019 онд 5 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт санал өгсөн. Мөн ирэх онд 6 аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгохоор зорьж байна. Түүнчлэн 2019 оноос гадаад сурталчилгаандаа түлхүү анхаарна” хэмээн онцоллоо.
Чуулганд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлал болон авиа компанийн удирдлагууд, 21 аймгийн БОАЖГ-ын дарга нар оролцож, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар санаа бодлоо солилцов.
Холбоотой мэдээ