Charlie Hebdo-гийн эсрэг Филиппинд 1,5 мянган хүн жагсав

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Charlie Hebdo-гийн эсрэг Филиппинд 1,5 мянган хүн жагсав

 

Францын Charlie Hebdo сэтгүүлийн шог зургийг Филиппины 1,5 мянган хүн эсэргүүцэн жагссан тухайAgence France-Presse мэдээлжээ.

 

Филиппины  өмнөд нутгийн Марави хотын гол талбайд улстөрчид, оюутнууд, эмэгтэйчүүд жагслаа. “Францад гарсан хэрэг нь дэлхийд том сургамж болог. Учир ямар ч шашиныг оролдож болохгүй. Тэр тусмаа үүнээс хойш дэлхий Исламыг хүндэтгэх ёстой” хэмээн жагсаалыг зохион байгуулагчид  мэдэгдсэн байна.

 

Иран франц сэтгүүлийн шинэ шог зургийг буруутгаж байгаа тухай The Daily Star сонин бичив. Тус орны Гадаад хэргийн яам  сэтгүүлийн шог зургийг бүдүүлэг доромжлол гэж нэрлэжээ.

 

Энэ үеэр Грозный хотод мусульманчуудын эсэргүүцлийн том жагсаал явагдана. Түүнд Оросын бусад нутгаас лалын шашины төлөөлөгчид ирж оролцох ажээ.

 

Нэгдүгээр сарын 13-нд сэтгүүлийн шинэ дугаар 5 саяар хэвлэгдэн зарагдсан байна. Шинэ дугаарын хавтсанд  "Je suis Charlie» ("Би— Шарли») гэсэн бичиг барьсан их зөнчийн шог зураг тавигдан “Бүгдийг өршөөлөө” гэсэн бичиг дагалдуулжээ.

 

Фото: Eric Gaillard / Reuters

 

Сэтгүүл англи, араб, турк зэргийн зургаан хэлээр хэвлэгдсэн бөгөөд анх удаагаа АНУ, Их Британид худалдагдана. Нэг дугаар 3 евроны үнэтэй ч eBay сүлжээгээр түүнийг 500 фунтаар (649 евро) худалдан авч болох гэнэ. Сэтгүүлийн олсон ашгийг редакцийн амь үрэгдсэн  сэтгүүлчдийн ар гэрийнхэнд тусламж болгон олгох гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж