Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна | News.MN

Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Төрийн машиныг хувьд ашиглахыг хориглоогүй байна

Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй байх журам гаргаж, хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Гэвч одоогоор журам албажаагүй байна.

Анх энэ асуудлыг хөндөхдөө журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх тухай ярьсан. Харин олон нийт журам хэрэгжих хугацааг урагшлуулах шаардлагатайг онцолж байсан билээ. Учир нь төрийн албан хэрэгцээнд ашигладаг автомашиныг хувьд ашиглахгүй байх журмыг хэрэгжүүлэхийн тулд хууль хэрэгжүүлэхэд бэлтгэдэг шиг хүнээ сургана, хүний нөөцөө нэмэгдүүлнэ гэж ажил болох шаардлагагүй. Хувийн ажлаа хувийн машинаар амжуулдаг болох л шаардлага тавигдаж буй. Нэг ёсны ухамсрын асуудал ч гэж хэлж болно.

Харамсалтай нь, улстөрчид сайд, дарга болонгуутаа төрийн унааг баруун солгойгүй ашигладаг. Гэргий нь дэлгүүр орж, хүнсээ цуглуулах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх зэрэгт албаны машин ашиглаж ирсэн. Хоёр, гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх жип машин хөлөглөн хот дотор давхицгаадаг. Гэтэл үнэтэй тансаг автомашины "идэш" нь их, зардал өндөртэй.  Нэг үгээр хэлбэл, хувийн хэрэгцээнд хэдий чинээ ашиглана, тэр бүрт шатахуун “урсаж”, татвар төлөгчдийн мөнгө зориулалтын бус зүйлд ашиглагдсаар ирсэн хэлж болно.

Үе, үеийн Засгийн газар дээрх муу жишгийг халахын тулд янз бүрийн арга хэрэгжүүлэхийг оролдож ирсэн байдаг. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед агентлагийн дарга албандаа жижиг тэрэг унахыг хориглосон.  Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрийн ажил үйлчилгээнд хэрэглэж байгаа автомашины шатахууны зарцуулалтыг багасгахын тулд аймгийн Засаг дарга 56 км, орлогч дарга 40 км, тамгын газрын дарга, агентлагийн дарга, хэлтсийн дарга нар өдрийн 20 км-ийн түлшний нормтойгоор албаны унаагаар ажлаа амжуулах үүрэг хүлээж байсан юм.

У.Хүрэлсүхийн танхим  төрийн албаны автомашинд тусгай наалт нааж, тэмдэгжүүлэн, хувийн хэрэгцээнд ашиглаж яваа тохиолдол гарвал 97178008 дугаарт хандаж, мэдээлэл өгөхийг хүсэж байгаа. Журам зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ журам нь албажаагүй учраас хэзээнээс эхлэн хэрэгжих вэ гэдэг тодорхойгүй байгаа юм.

Холбогдох албаны хүнээс авсан тайлбараар бол удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Журмыг шинэ он гарахыг хүлээхгүйгээр хугацааг татах нь.

Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, Засгийн газрын авто бааз автомашинууддаа наалт нааж, тэмдэгжүүлсэн эхэлсэн бөгөөд журам албажиж эхлэнгүүт тодорхой мэдээлэл өгөх аж.

Харин төрийн мэдэлд 20 мянга гаруй автомашин бүртгэлтэй байдаг юм байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-09 58.137.220.134

Зарим нь жолоочоороо хувийн машинаа бариулаад төрөөс төлүүлж байна. Наалт бол шал дэмий шоу.

Avatar

Зочин 2018-10-09 202.179.31.78

Яриад байхаар түргэн хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-10-09 202.126.89.82

Авгай нар нь унаж байгаа биз

Avatar

Зочин 2018-10-09 103.57.95.21

ДАРГА НАРЫН АВГАЙ НАР ИХ ДУРГУЙ БАЙГАА байхдааа КӨӨРКИЙ

Avatar

Зочин 2018-10-09 103.111.68.3

Хувь, алба хоёрыг ялгасан дугаар өгөх нь зөв.

Avatar

Зочин 2018-10-09 202.9.41.216

salga gar s****a biz

Avatar

Хүннү 2018-10-09 202.179.27.2

Хувь, алба хоёрыг ялгасан дугаар өгөх нь зөв. Машинд наалт наана гэнүү тэгэж тэнэгтээд яах нь вэ? ЗГХЭГазар машины стикер хэвэлдэг плотертэй болчхоо юу? Энэ ажил биелэхгүй ээ харж л байгаарай. Гоё гоё юм ярина шүү дээ, шөнө янз бүрийн юм зүүдэлдэг шиг байгаа юм, маргааш нь түүнийгээ ажил болгох гээд улайраад байдаг нь хэцүү л дээ. Амьдралд ойрхон юм байдаг даа.

Avatar

эхлээд ингэдэг л юм 2018-10-09 202.126.89.74

Попууд бүнд л тэгдэг юм

Avatar

хар дэвсгэр дээр цагаанаар дугаарыг нь бич. 2018-10-09 202.126.88.59

Социализмын үед улсын буюу төрийн өмчийн бүх автомашины дугаар хар дэвсгэр дээр цагаанаар бичигддэг байсан.Үүнийг дахиж сэргээх хэрэгтэй. Олоход бас барихад амар.

Avatar

Зочин 2018-10-09 64.119.20.111

Яамдын газрын дарга нарт машин унуулдгийг болих хэрэгтэй. Хуучин 3-4 машинтай болоод л байдаг байлаа. Одоо газрын дарга нар гэх нуснууд бүгд машин унана. Арай дэндэж байна.

Avatar

Зочин 2018-10-09 66.181.177.235

цүнх баригч нартаа улсын тэрэг унуулахгүй бол болохгүй биздээ

Avatar

Зочин 2018-10-09 66.181.177.235

цүнх баригч нартаа улсын тэрэг унуулахгүй бол болохгүй биздээ

Avatar

Зочин 2018-10-09 64.119.18.124

Ардын намын шулаачид

Avatar

Өлзий 2018-10-09 112.72.15.194

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МАШИНЫ НОМЕРИЙГ ӨӨРӨӨР ХИЙЖ НЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХАЖУУ БӨӨР, ХААЛГАНД НЬ АЛЬ БАЙГУУЛЛАГЫН МАШИН ГЭДГИЙГ ЯЛГАЖ БАЙХ БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ХАРАГДАХУЙЦ БИЧИЖ ОЛНЫ ХЯНАЛТАНД БАЙЛГАХЫГ ХУУЛЬЧИЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2018-10-09 211.196.16.129

oфшорчидтойгоо хариуцлага тооц. авилгаа хязгаарла. 60 тэрбумаа илчил. анхаарал сарниулах гэж оролдох хэрэггүй шүү. Тэглээ гээд 60 тэрбум цайрахгүй.

Avatar

НЭР 2018-10-09 64.119.17.197

Иргэний нисэхийн дарга нар том том жиип унаж өдрийн 150 км явж байна. Энэ юу вэ Бямбасүрэн 2 ЖИИП машин унадаг энэ юу вэ?\nХААНА БАЙНА НӨГӨӨ ХЭМНЭЛТ ИРЖ ШАЛГАА АЖИЛДАА ИРДЭГГҮЙ 7 ХОНОГТ 1 УДАА АЖИЛДАА ИРДЭГ ШДЭЭ, НИСЭХ ДАМПУУРЛАА ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ГОЛ НЬ НИСЭХИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР ДАРАГ ТАВИМААР БАЙНА АЧИГЧ ДАРГА БОЛДОГ БОЛ НАРАНТУУЛААР ДҮҮРЭН АЧИГЧ БАЙНА ТЭД НАРИЙГ НИСЭХИЙН ДАРГААР ТАВЬ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН НИСЭХИЙН СУРГУУЬ ТӨГССӨН ДАРГА БОЛОХ ХҮН НИСЭХЭЭР ЗӨНДӨӨ

Avatar

Зочин 2018-10-09 202.126.89.153

ДУРГУЙД ХҮЧГҮЙ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ !!! МОНГОЛ УЛС ХӨГЖИХ НЬ ӨНГӨРСӨӨН !!!

Avatar

Зочин 2018-10-09 150.129.141.44

Zandanshatar bol s*****g show chib n9bsh.ene zasag show dahaas uur yu ch hiihfui

Avatar

Өвгөн 2018-10-09 202.9.42.131

Нэг согтуу "Манай монгол чинь феодализмаас социализмыг алгасч капитализмд дэвшин орсон байхгүй юу"гэснийгби мэдэх юм. Тэр согтуугийн үг үнэн болоод байгаа. Согтуудаа будилсныг нь тооцохгүй бол, бид "капитализмд" орсон нь үнэн. Согтуу хүнээс дор зарим нь үүнд итгэдэггүй.Өнөөх л коммунист юмаа ярьна. Албаны гэх нэртэй машинаар хувийн ажлаа хийхгүй яах юм. Тэхгүй бол машин унаад ашиггүй байна шүү дээ. Солийн Данзангуай "Ашиггүй болно шүү дээ" гэж хэлдэгийг ШАТАР сайд үзээгүй юм уу? Кино сайн үз.

Avatar

7777 2018-10-09 202.179.26.44

Bitgii hutsaldaa juram baigaa shuu…amsgaanuud heregjuuldegguil bolhoos…alban ajliin tergiig huviin ajild unahgui shuu malnuudaa…..harin alban tushaaliin teregiig hyazgaartai hereglej bolno…

Avatar

Ш 2018-10-09 202.179.25.129

Долоочих шахдаг оросууд чинь төрийн албан хаагчид албан хэрэгцээндээ төрийн унаанаас татгхлзаж таксидаж эхэлж. Энэ нь улсад хямд тусах болжээ

Avatar

Зочин 2018-10-09 150.129.143.37

hodoo ajilladag homod ger ni bdag darga nar albanii unaag huvid ashiglah yavdal arai heterlee.

Avatar

Zochin 2018-10-09 150.129.140.94

Хууль хүчний байгууллага, эмнэлгийн 103 нмашины ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй шүү, дарга нэртэй болгон албаны унаатай авгай хүүхдийг нь зөөгөөстэй, ажилчидад нь хүртээмжгүй, дээр нь нэг жолоочийг төрөөс цалинжуулаастай л байгаа шүү, унааны хэрэгцээ шаардлагыг сайтар тордруулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж