Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколын талуудын уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколын талуудын уулзалтад оролцож байна

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколын талуудын уулзалтад оролцож байна

Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколын талуудын анхдугаар уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлын албан ёсны нээлтийн өмнө хаалттай хуралдаан болж, хурлын дэг, тус протоколын талуудын уулзалтын Удирдах хорооны гишүүд, А болон Б хорооны дарга, дэд дарга нарыг томиллоо. Тайлан, протоколыг хэрэгжүүлэх тусламж, олон улсын хамтын ажиллагаа, захиргаа, төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэх Б хорооны дэд дарга, мөн Номхон далайн баруун бүс нутгийн бүлгийн зохицуулагчаар Монгол Улс сонгогдсон, ажиллаж байна.

Энэ удаагийн хурлаар улс орнуудыг тус протоколд нэгдэн оруулах болон бусад чиглэлээр хийсэн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ. Мөн протоколын хэрэгжилтийг хангах, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах сайн туршлага, улс орнуудад тулгарч буй асуудлыг хэрхэн даван туулах талаар ярилцаж, санал солилцоно.

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон энэхүү протоколд одоогийн байдлаар 48 улс нэгдэн ороод байна. Монгол Улс тус протоколд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор нэгдэж, тус протоколыг соёрхон баталсан Номхон далайн баруун бүс нутгийн анхны улс болсон.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж