”Магнай трейд” компанийн захирлыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

”Магнай трейд” компанийн захирлыг саатуулжээ

”Магнай трейд” компанийн захирлыг саатуулжээ

“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг хуулийн байгууллагаас өчигдөр /2018.10.09/ саатуулжээ. Түүнийг ямар шалтгааны улмаас саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн Р.Ганзоригийг цагдан хорих хүсэлт прокуророос шүүхэд ирээгүй байгаа аж. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гарчээ.

Э.АРИУН 

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж