Тоёота Мотор жолоочгүй машины төсөлд Софтбанк корпорацитай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Тоёота Мотор жолоочгүй машины төсөлд Софтбанк корпорацитай хамтран ажиллана

Тоёота Мотор жолоочгүй машины төсөлд Софтбанк корпорацитай хамтран ажиллана

Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёота мотор корпораци технологийн шилдэг компани болох Софтбанктай жолоочгүй машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл дээр хамтран ажиллах болсноо мэдэгдлээ.

Өнгөрөгч Пүрэв гаригт Токио хотноо Тоёота мотор корпорацийн ерөнхийлөгч Акио Тоёода, Софтбанк группын ерөнхийлөгч Масаёоши Сон нар шинэ төслийн танилцуулах хурал дээр “Монет технологи” нэртэй шинэ компани байгуулж байгаагаа зарласан байна. Компанийн нэр нь “мобилити” буюу хөдөлгөөнт, “нетворк” буюу сүлжээ гэсэн хоёр англи үгний товчлолоос бүтжээ.  Хамтарсан компани хоёр тэрбум иений хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд 10 тэрбумд хүргэх зорилготой байгаа гэв. Компанийн 50,2 хувийг Софтбанк, 49,7 хувийг Тоёота корпораци эзэмшиж байгаа ажээ. Жолоочгүй машиныг явуулын дэлгүүр, эмнэлэг, хүргэлт болон бусад үйлчилгээнд нэвтрүүлж илүү тав тухтай аюулгүй орчинг бий болгох нь тус төслийн зорилго юм байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: http://www.autonews.com

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж