"ЖАКАРТА 2018": З.Ганбаатар 15-р байр эзлэв | News.MN

"ЖАКАРТА 2018": З.Ганбаатар 15-р байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

"ЖАКАРТА 2018": З.Ганбаатар 15-р байр эзлэв

"ЖАКАРТА 2018": З.Ганбаатар 15-р байр эзлэв

Пара Азийн III наадам Индонезийн Жакарта хотод болж байна. Уг наадмын пара буудлагын эрэгтэй төрөлд Монгол Улсын тамирчин З.Ганбаатар, Д.Сонгохбаяр нар оролцож байгаа.

Өнөөдөр явагдсан хийн буудлагын P1 дасгалд өрсөлдсөн “Инчон 2014” Пара Азийн наадмын хүрэл медальт З.Ганбаатар 15-р байр эзэлсэн бол Д.Сонгохбаяр 26-р байрт орсон байна. Энэ дасгалд нийт 27 тамирчин өрсөлдсөнөөс шигшээ буудлагад БНХАУ-ын гурав, Энэтхэгийн хоёр, Узбекистан, Сингапур, Ираны нэг нэг тамирчид багтсан байна.

З.Ганбаатар 547 оноогоор 15-р байрт орсон бол Д.Сонгохбаяр 521 оноо авчээ.

Тус дасгалд өрсөлдсөн БНСУ-ын дөрвөн буудагч шигшээ буудлагад шалгарч чадаагүй байна. Тэдний дунд Паралимпийн аварга, дэлхийн цомын аварга болон “Токио 2020” паралимпийн наадмын эрхээ аваад байсан буудагчид багтсан юм.

З.Ганбаатар дөрвөн жилийн өмнө буюу “Инчон 2014” Пара Азийн наадмаас сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан юм. Одоо түүнийг ирэх пүрэв гаригт болох холимог P3 ангилалын тэмцээн хүлээж байна.

З.Ганбаатар 2018 онд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ тэмцээнээс өмнө нь 2014 онд алт, 2016 онд мөнгөн медаль авч байсан юм. Тэрбээр "Рио 2016" Паралимпийн наадмын дараа Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж