Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов | News.MN

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа даргалав.

Хурлаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлгээр авч хэлэлцсэний дараа уг Байнгын хороогоор хэлэлцэх санал гаргаж, хойшлуулав.


Үүний дараа “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд “Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах,  төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа  хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.


Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцээд Д.Даваасамбууг томилов. Тэрбээр 1952 онд Завхан аймагт төрсөн, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, бизнес, эдийн засгийн магистр, хүндэт профессор. Улсад 46 жил ажиллахдаа Сангийн сайд, орлогч сайд, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Монголбанкны Хяналтын зөвлөлийн орон тооны бус байгууллагын дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний албыг хашиж байгаа аж.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэвэр монгол хэлтэн 2018-10-09 202.9.43.209

монгол улсын элчин сайд гэдэг болохоос яамны элчин сайд гэж хэлдэггүй юм даа Номин гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж