“Гүтгэх” зөрчил үйлдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

“Гүтгэх” зөрчил үйлдээгүй гэв

“Гүтгэх” зөрчил үйлдээгүй гэв

Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа  өнөөдөр /2018.10.09/ Стандарт хэмжил зүйн газар/СХЗГ/-т өрнөж буй хууль бус байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр өмнө нь тус газрын талаар найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн, гаргахдаа хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэж байжээ. Тухайлбал, СХЗГ-аас  халуун, хүйтэн ус цахилгааны тоолуур бүрт баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Энэхүү гэрчилгээг албан хаагчид үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэнийг цагдаагийн байгууллагад шалгуулаагүй. 2017 онд зарсан номон дээр байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарсан, ном зарсан мөнгөө  Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй, мөнгө авсан баримт нь байхгүй зэргийг нийтлэлдээ тусгасан байна. Харин эдгээр мэдээлэлтэй нь холбогдуулж, СХЗГ-аас “байгууллагын нэр хүндэд халдсан” хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь шүүхийн шатанд явж байгаа аж.

Энэ тухай сэтгүүлч А.Баярмаа “СХЗГ-ын дарга Г.Гантөмөр албаны машин унаж, хувийн хэрэгцээндээ ашигласан талаар би мэдээлэлдээ дурдсан байгаа. Тухайн газраас тэтгэвэрт гарсан хүнийг буцааж өөр ажилд томилдог зэрэг маш олон хууль бус үйлдлүүд бий. Энэ талаар найман нийтлэл гаргасны дараа намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст удаа дараалан шалгуулсан. Нийт долоон өргөдөл, дөрвөн удаа зөрчлийн хуулиар шалгуулсан. Хуулийн байгууллагаас намайг зөрчлийн алдаа гаргаагүйг тогтоосон байгаа. Мөн хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлөөс алдаа гаргаагүй гэж үзсэн” гэв.

Бид талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор СХЗГ ямар байр суурьтай байгааг тодруулсан юм. Харин тус газрын зүгээс Dorgio.mn сайтын  сэтгүүлч А.Баярмаагийн нийтлэлийг хууль хүчний байгууллагаас шалгаад “Гүтгэх” зөрчил үйлдсэн болохыг нь тогтоосон гэсэн тайлбар хийв. Тус газрын Хууль эрхзүй хариуцсан ахлах мэргэжилтний хэлснээр “СХЗГ-аас  Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Dorgio.mn сайт ор үндэслэлгүй мэдээ тараасан гэх асуудлаар гомдол гаргасан. Гомдлыг хянан шалгаад 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг дүүргийн прокуророос “Эм Жи Эл” группт оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзсэн байгаа. Ер нь бол СХЗГ нь төрийн байгууллага учраас сэтгүүлч А.Баярмаагийн нийтлэлд залруулга өгөх гэсэн боловч өөрийг нь гүтгэлээ хэмээн гомдол гаргаж асуудал үүсгээд байгаа юм” гэх тайлбар өглөө.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж