III бүсийн сургалт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

III бүсийн сургалт амжилттай боллоо

III бүсийн сургалт амжилттай боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөгийг 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар нь 4 бүсэд хуваан шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа. Тухайлбал өнөөдөр 3 дугаар бүс буюу дүүргийн 6,13, 14, 15, 18, 25, 26 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар эрх зүйн сургалт, зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгт хамрагдлаа.

Дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн мэргэжилтнүүд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт орсон юм. Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, ач холбогдол, үр нөлөөний талаар танилцуулга хүргэлээ.

Тус сургалтад 100 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд албан хаагчдад тус тасгаас боловсруулан гаргасан гарын авлага, таниулах материалыг тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж