Мексикийн цуврал алуурчин хосыг баривчиллаа | News.MN

Мексикийн цуврал алуурчин хосыг баривчиллаа

Мексикийн цуврал алуурчин хосыг баривчиллаа

Мексикийн цуврал алуурчин хосыг баривчиллаа

Мехико хотын захын дүүрэгт амьдардаг Жуан Карлос эхнэр Патрисиагийн хамт хүний биеийг мөчлөн хүүхдийн тэргээр зөөж байгаад цагдаа нарт баригджээ. Мөрдөн шалгах ажиллагааны дагуу тэдний хоёр байшинд мөрдлөг явуулахад маш олон хүний биеийг мөчлөн эд эрхтнүүдийг нь хувинд хийж дээрээс цемент цутгаж, заримыг нь гялгар уутанд хийж хөлдөөгчинд хадгалсан байжээ. Гэмт хэрэгтнүүдийг байцаах явцад тэд 20 эмэгтэйг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна. Мехико хотын прокурор Алехандро Гомезын мэдээлснээр цуврал алуурчин хосын эрэгтэй нь зарим хохирогчдыг хүчиндэж, эд эрхтнийг нь худалддаг байснаа хүлээсэн гэнэ. Эрэгтэй нь сэтгэцийн хувьд тогтворгүй нь тогтоогдсон бол эмэгтэй нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн эмгэгтэй юм байна. Гэвч прокурорын мэдээлснээр хосууд хэрэг хүлээх чадвартай гэнэ. НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагын мэдээгээр Мексик улсад өдөр бүр долоон эмэгтэй бусдын гарт амь үрэгддэг гэжээ. Өнгөрсөн онд тус улсад нийт 28702 хүн амины хэрэг гарсан байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж:  www.dailymail.co.uk

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-09 204.126.253.10

Odor bur 7 emegtei geed 365 honogoor urjuulbel 2555 emegtei. Getel jild nas barj bgaa hun ni 28700. Tegeheer uldsen 20 garan myanga ni dan eregteichuud gesen ug uu?

Avatar

анхаа 2018-10-09 43.228.131.42

хүүхдүүд настайчууд бас байгаа байхнээ

Avatar

Аригбөх 2018-10-09 124.158.90.21

Ум мааний бадми хум

Avatar

Зочин 2018-10-09 66.181.161.37

Aimshigtai iim araatnuudiin tsaraig haruulah heregtei

Avatar

Ээгий 2018-10-09 77.172.23.29

Хэхэхэ харлаа гээд яахав, бузар нь чамд халдах байлгүй. Бузар муухай юм харах дуртай гэдэг нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж