Х.Баделхан сайд аа, барилгынханд баяртай гэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Х.Баделхан сайд аа, барилгынханд баяртай гэх үү?

Х.Баделхан сайд аа, барилгынханд баяртай гэх үү?

Ардчилсан намын зүгээс 2019 оны төсвийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авсан бөгөөд ирэх Баасан гаригт дуусна. Боловсруулсан сайд нь эрүүл гэж тодотгосон ирэх жилийн төсвийн ерөнхий тойм мэдээнд  Монгол Улсын төсөвт хамаарах 31 төсвийн ерөнхийлөн захирагчид 9.3 тэрбум төгрөг хуваарилсан нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 21.4 хувиар өссөн гэсэн үг юм.

Сангийн яамнаас хэвлүүлсэн “Иргэдийн төсөв-2019, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөөлөл” нэртэй том саарал номыг гүйлгэн харах юм бол аль салбарт , хэн хэдийг зарцуулах вэ гэдгийг ерөнхийд нь тоймложээ.  Нүүрс, зэсийн үнийг их өөдрөгөөр төсөөлж, харин ам.долларын ханшийг өнөөдрийн бодит байдлаас 100 төгрөгөөр багасгаж бодсон ирэх оны төсөвт ипотекийн зээлд 115 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Сүүлийн хоёр жил эдийн засаг өссөн гэх “сайн мэдээг”-г Сангийн сайд удаа дараагийн ярилцлага, тодруулгадаа онцолж байгаа ч барилгын салбар нь бараандуухан мэдээтэй, бордогдоогүй үлдсэн 34 мянган айлын орон сууцыг тэгээд хэн худалдаж авах вэ гэсэн асуулттай сууж байна.

 Энэ салбарыг хямралаас гаргаж, эдийн засгийн өсөлттэй уялдуулан авч явна гэдгээ чуулганы хуралдаан дээр амлаж, албан тушаал авсан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн нэг жил хаа нэг цэвэрлэх байгууламжийг “эргэсэн”-ийг эс тооцвол хэлэх үгээр маруухан сууж буй юм.

Ипотекийн зээл олголт ид үетэй нь харьцуулбал улам бүр хумигдсаар Монголбанкны албан ёсны сайтад тавигдсан мэдээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төв банкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгосон байна.  Ирэх жил бүр 115 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвт суулгасан үүнийг 100 саяд хуваавал ердөө 1150 хүн л ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг. Илүү тодорхойгоор хэлбэл, ирэх онд сард 100 хүнд л ипотекийн зээл олгоно гэж ойлгох хэрэгтэй.

Энэ хэрээр арилжааны банкуудын шалгуур өндөрсөж, эдийн засагчдад нь өгөх “гарын мөнгө”-ний дүн өснө гэхэд буруудахааргүй.

Ардчилсан намын үед ипотекийн зээлийг анхлан хэрэгжүүлж, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хооронд 90 мянган хүнийг орон сууцанд хамруулсан байдаг.  Тэр үеийн Монголбанкнаас өгч байсан ипотекийн зээлийн мэдээллийг харахад  сардаа л 115 тэрбумыг гаргадаг байжээ.
Нийслэлд 270 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд үүнийг 60 гаруй хувь нь орон сууцанд хамрагдах тооцоо бий. Эсрэгээрээ зах зээлд 34 мянган орон сууц борлогдоогүй байгаа бөгөөд  энэ салбарт “эзэнгүй” барилга нэмэгдэхийн хэрээр компаниудын төсөв хүндэрч, барилгачид ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ.  Барилгын салбарт хамгийн олон хүн ажилладаг гэсэн статистик бий.

Гэтэл жилийн өмнө “ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулж, хугацааг нь нэмнэ” гэж ярьж байсан  Х.Баделхан сайд өнөөдөр барилгын салбарт баяртай гэж хэлэхээр шийдсэн бололтой.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж