Патрик Бергерон 4 дэх хет-трикээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Патрик Бергерон 4 дэх хет-трикээ хийлээ

Патрик Бергерон 4 дэх хет-трикээ хийлээ

Өнөө өглөө ҮХЛ-н мөсөн талбайд 4 тоглолт явагдлаа. Бостон Брюинс баг өөрдийн “Ти.Ди.Гарден” ордондоо Оттава Сенаторс багийг хүлээн авч 6-3 харьцаатай хожсон байна. Тус тоглолтонд талбайн эзэн Бостон Брюинс багаас П.Бергерон 3 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд карьерынхаа 4 дэх хет-трикийг өнөөдөр хийжээ. Тэрээр тоглолтын эхний үед 2 гоол, 3-р үед 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн. Түүнээс гадна Д.Пастрняк 2 дубль, К.Вагнер 1 гоол оруулсан байна. Харин өрсөлдөгч багаас Р.Дзингел 2 гоол оруулсан бол Б.Райан 1 гоол оруулсан ч баг нь ялалт авч чадсангүй.

Энэ жил хамгаалалтаа зузаатгаад амжсан Сан-Хосе Шаркс баг нэг л эвээ олж өгөхгүй байна. Өнөөдөр Нью-Йорк хотноо зочлон Нью-Йорк Айландерс багийн талбайд зочлон 0-4 харьцаатай хожигдож улирлын эхний 3 тоглолтондоо 2 дахь хожигдлоо хүлээлээ. Энэ тоглолтонд талбайн эзэн Нью-Йорк Айландерс багт энэ зун ирсэн Швед хаалгач Р.Ленер шинэ багийнхаа төлөө дебьют тоглолтоо хийж 35 удаа хаалт гүйцэтгэж хаалгаа хуурай манасан байна.

Шинэхэн ахлагчтай Баффало Сейбрес баг талбайдаа Вегас Голден Найтс багийг хүлээн авч 4-2 харьцаатай хожсон бол Анахайм Дакс баг талбайдаа Детройт Ред Уингс багийг хүлээн авч буллитээр буулгаж авсан байна. Анахайм Дакс багийн хаалгач Ж.Гибсон 3 цохилт хаасан бол өрсөлдөгч багийн хаалгач 3 цохилтын 2-г нь хаасан. Анайхам Дакс баг улирлын эхний 3 тоглолтоос гурван хожил авч байгаа бол Детройт Ред Уингс баг ялалт авч чадаагүй л байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж