ХБНГУ-ын Холбооны Засгийн газар 55 сая еврогийн тусламж үзүүллээ | News.MN

ХБНГУ-ын Холбооны Засгийн газар 55 сая еврогийн тусламж үзүүллээ

ХБНГУ-ын Холбооны Засгийн газар 55 сая еврогийн тусламж үзүүллээ

ХБНГУ-ын Холбооны Засгийн газар 55 сая еврогийн тусламж үзүүллээ

ХБНГУ-ын Холбооны Засгийн газар 1991 оноос хойш манай улсад хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн болон техникийн тусламж үзүүлж ирсэн. Хоёр орны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааг монголын талаас Сангийн яам, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хариуцан ажилладаг.

Энэ хүрээнд Германы тал нийт 400 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсний 200 сая орчим евро нь буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр байна. Хөгжлийн тусламжийн хүрээнд хоёр орны Засгийн газар хооронд Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа хэлэлцээг хоёр жил тутам зохион байгуулдаг. Сүүлийн хэлэлцээ 2016 оны арваннэгдүгээр сард Берлин хотод болж, айлын талаас 53 сая еврогийн санхүүгийн амлалт өгч, төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.

2018 оны хэлэлцээг энэ аравдугаар сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулав. 2018 оны хэлэлцээгээр ирэх хоёр жилд германы тал 55 сая еврогийн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт өгсөн нь тус улсаас үзүүлж буй хамгийн өндөр хөгжлийн тусламж болж байна. Үүний 33 сая еврог буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, 22 сая еврог урт хугацааны хөнгөлөлттэй зээл эзэлж байна.

Хоёр орны Засгийн газар хоорондын 2011 оны зөвлөлдөх уулзалтаар тохирсон ёсоор Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд дараах салбаруудыг тэргүүлэх хэмээн тодорхойлж, айлын талаас үзүүлж буй дэмжлэг, туслалцааг  ихэвчлэн биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчны салбар,  Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Ашигт малтмалын тогтвортой менежемент зэрэгт эгээр салбарт зарцуулж иржээ.

Мөн манай улсад чухал хэрэгцээ шаардлагатай төслүүд хэрэгжүүлэх зорилгоор тэргүүлэх чиглэлээс гадна өөр салбарт хязгаарлагдмал хэмжээнд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг аж.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-09 96.69.189.11

a/x/cpk

Avatar

Зочин 2018-10-09 112.72.11.103

Amerik german yapon geed ulsuud ih tuslah yuma

Avatar

сми 2018-10-09 66.181.161.58

элбэгдорж,м.энхболд гээд хулгайчид авна хэрэггуй буцаагаад менгее аваа

Avatar

сми 2018-10-09 66.181.161.58

М.ЭНХБОЛД,ЭЛБЭГДОРЖ,С.БАЯР ГЭЭД ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЛНА.БУЦААЖ МЕНГЕЕ АВАА.

Avatar

Зочин 2018-10-09 124.171.212.56

Ѳгсѳн зээл болон тусламжиын зарфуулалтанд тавиххяналт хэр байхаас унац шалтгаална! хэдэн нѳхѳд тѳсѳл нэржэр шарынхаа салаагаар урсгачдаг бол 22 сая нь ѳр болоод үлдэнэ дээ! Тусламжийн 33 сая ч гжсэн үр ашиг нь гараасай даа! Уул нь германы талаас үарцуулалтыг нарийн хянадаг л байх гэж бодож бна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж