Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжинэ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжинэ

Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжинэ

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм. Та Google Play Store-оос  ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно.

Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна.

Төслийн зорилго, хэрэгжсэн хугацаа, санхүүжилт

‘Боловсролын салбарын мэдээллийн систем’ төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулах нь төслийн үндсэн зорилго юм.

Төслийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлууд багтаж байна.

Өнөөгийн байдлаар төслийн баг Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем,  Хүний нөөцийн удирдлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентийн системүүдийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

2017 оны 10 сараас эхлэн эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

ТӨСӨЛ ХЭРЭГЖСНЭЭР ГАРАХ ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ

Багшид

Эцэг эх болон багш хоорондын эргэх холбоо сайжрах, багш бүр БСШУСЯ болон сайдтай шууд холбогдох, санал хүсэлтээ тавих боломжтой болно

Цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх болно

Цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийх, цаасан журналыг хална

Суралцагсдын өмнөх жилүүдийн сурлагын явц, үнэлгээний түүхийг системээс шууд харна

Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийсний дүнд багш өөрийн болон суралцагсдын давуу, сул талуудыг илрүүлэх, хөгжүүлнэ.

Сургууль, цэцэрлэгийн хувьд

Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, багшлах боловсон хүчин, суралцагсдын мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ

Сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, төлөвлөгөө, тайлан болон ололт амжилтын түүхэн мэдээллийн цахим сантай болно

Суралцагсдын шилжилт хөдөлгөөн, анги дэвших, сургууль – цэцэрлэг төгсөх, тэдгээрийн бүртгэл хийх, төгсөлтийн бичиг баримт олгох, баталгаажуулах, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хянах, удирдах боломж бүрдэнэ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн статистик тайлан, мэдээг шуурхай гаргах бололмжтой болно

Сургууль, цэцэрлэгийн мэдээллийн цахим сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийх, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчин, суралцагсдын давуу болон сул талуудыг илрүүлэх, оновчтой хөгжүүлэх стратеги боловсруулна.

Эцэг эхэд

Хүүхдийнхээ хичээлийн ирц, сурлагын явц, дүн зэрэг мэдээллийг харах, хяналт тавих нөхцөл бүрдэнэ

Хичээлийн хуваарь, агуулга, явцтай танилцах, багштай хамтран ажиллах, хүүхдийнхээ сурлагын талаар зөвлөгөө авах боломж бүрдэнэ

Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн удирдлага, менежмент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, оролцоо, хяналт нэмэгдэнэ

Цэцэрлэгийн хүүхдийнхээ биеийн өсөлт хөгжил, дадал зуршил, ахиц дэвшлийн талаар мэдээлэл авах боломжтой болно.

Сурагч, хүүхдэд

Хүүхдэд тавих эцэг эх, багшийн хараа, хяналт нэмэгдэнэ.

БСШУСЯ, нийслэл, аймаг дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудад

Улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаарх нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахим сантай болно

Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно

Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болно.

Олон нийтэд

Боловсролын салбарын бодит тоон мэдээлэлтэй бодит цаг тутам танилцах боломжтой болно

Боловсролын үйлчилгээ шилэн болно.

(Улсын шалгалт, ЭЕШ, Боловсролын баримт бичиг олголт, Сургалтын тэтгэлэг, Цахим сурах бичиг/econtent.edu.mn/ онлайн системд тавигдсанаар боловсролын системийн бүх мэдээлэл олон нийтэд нээллтэй, ил тод болно).

Төслийг нэвтрүүлэх, системийг ашиглах талаар ойрын үед хийгдэх ажлууд

2019-2020 оны хичээлийн жилд орон даяар боловсролын удирдлага, бүртгэл, менежментийн цахим системд шилжинэ.

Нийт аймаг, дүүрэг, сургуулиудад бүсчилсэн сургалт явуулна.

ESIS системийг цахим сангийн холбогдох өгөгдөлд ахисан түвшний статистик боловсруулалт хийх, тусгайлан загварчилсан машин оюуны алгоритмуудыг хэрэглэх замаар тухайн хэрэглэгчийн төлөв байдал, хүсэл зорилгод тулгуурлан төрөл бүрийн санал, зөвлөмж гаргаж өгдөг ухаалаг систем болгох ажлуудийг хийнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж