Н.Тулга Британи дахь монгол иргэдтэй танилцах уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Н.Тулга Британи дахь монгол иргэдтэй танилцах уулзалт хийв

Н.Тулга Британи дахь монгол иргэдтэй танилцах уулзалт хийв

Элчин сайд Н.Тулга 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Британи дахь монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй ЭСЯ-ны байранд танилцах уулзалт хийв. Уулзалтын үеэр Британи дахь Монголчуудын холбоо, Шагайн харваа клуб, МонБрит клуб, Монголын соёлын төв зэрэг манай иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, нийгэмлэгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг дурдаад цаашид тэдэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа Элчин сайд тэмдэглэн хэллээ. Уулзалтад 50 гаруй монгол иргэд оролцож, уулзалтын үеэр зохион байгуулсан зураач, сийлбэрч М.Ариунбаярын Монгол ахуй, онцлогийг тусган харуулсан гар урлал, модон сийлбэрийн үзэсгэлэнг манай иргэд үзэж сонирхлоо.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж