Ц.Хулан: Манай аав У.Хүрэлсүхийг дэмждэг

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Ц.Хулан: Манай аав У.Хүрэлсүхийг дэмждэг

Ц.Хулан: Манай аав У.Хүрэлсүхийг дэмждэг

“Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар” гэж Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолыг танихгүй хүн үгүй.  Алиа хошин яриатай, Монголын яруу найрагч ахмад буурлуудын маань нэг тэрбээр сүүлийн үед сэтгэл санаа тун таагүй байгаа гэнэ. Учир нь улс төрийн намууд, улстөрчид өөр хоорондын хэрүүл зодоондоо нэрийг нь ашиглаж, хэлээгүйг нь хэлсэн болгосонд тэрбээр багагүй эмзэглэсэн бололтой. Энэ түүний охин, Болорцомын эзэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан “Аав маань насаараа улс төрд оролцоогүй, төр улсаа хэдхэн цөөвөр шиг улстөрч хувааж идэхийг хөндлөнгөөс харж дотроо уйлж яваа хүн. У.Хүрэлсүхийг огцор, барь гэж бичээгүй, компьютер ч мэдэхгүй хүн . Гэтэл сошиалд нэрийг нь ашиглан “Яруу найрагч Д.Цоодол У.Хүрэлсүхэд итгэл алдарлаа” гэсэн эвлүүлэг тараасан байна. Үүнийг мэдээд аавын даралт нь ихэссэн. Манай аав харин ч эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмждэг. Би ч гэсэн хувь улстөрчийнх нь хувьд үйл ажиллагааг нь дэмжиж зоригтой алхам хийж чадах улстөрч гэж үнэлдэг” гэжээ. Ц.Хулангийн ярьснаар  бол Д.Цоодолын  нэрийг ашиглан У.Хүрэлсүхийг шүүмжилсэн пост сошиалд оруулсан нь буурал зохиолчийн даралтыг ихэсгэхэд хүргэсэн бололтой.   Ямартаа ч бусдын овог нэр алдар, гуншинг ашиглаж улс төр хийдэг бохир технологи өнөөдөр Монголд моод болж байх шигээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж