Дизель түлшний импорт 90 сая ам.доллараар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Дизель түлшний импорт 90 сая ам.доллараар нэмэгджээ

Дизель түлшний импорт 90 сая ам.доллараар нэмэгджээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сард 9633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувиар буюу 1920.2 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар  эерэг гарчээ.

Монгол Улс энэ оны эхний ёсөн сард  дэлхийн 151 улстай худалдаа хийснээс 71 улсад бараагаа экспортолж, 149 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

ЭКСПОРТ

Экспорт 5282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 699.9 сая ам.доллараар буюу 15.3 хувиар өссөн байна. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний экспорт  888.6 сая ам.доллараар,  нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 69.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 84.6 хувийг эзэлж байна.

2018 оны эхний 9 сард 3431.9 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6452.1 кг-аар бага байна.

ИМПОРТ

Импорт 4351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1220.3 сая ам.доллараар буюу 39.0 хувиар өссөн байна.

2018 оны эхний 9 сард 319.0 мянган тонн автобензин импортлосон нь 2017 оны мөн үеэс 3.1 мянган тонноор бага байна. 2017 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 583.3 ам.доллар байсан бол 2018 онд 702.1  ам.доллар болж 20.4 хувиар өссөн байна.

Дизель түлшний импорт 630.4 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 4.2 мянган тонноор өссөн байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.9 ам.доллар байсан бол энэ онд  656.4 ам.долларт хүрч 140.4 ам.доллар буюу 27.2 хувиар өссөн байна. Дизель түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.7 сая ам.доллараар нэмэгдсэн аж.

Мөн энэ  эхний есөн сард 934.2 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2017 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 294.9 сая ам.доллараар буюу 46.1 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 683.0 сая ам.долларт хүрч 2017 оны мөн үеийнхээс 233.0 сая ам.доллараар өсчээ. 2018 оны эхний 9 сард суудлын автомашин  46617, ачааны автомашин 16848 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 7188-аар, ачааны автомашины импорт 7362-оор тус тус нэмэгджээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж