Цаазын ялыг халах олон улсын II протоколыг цэцэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Цаазын ялыг халах олон улсын II протоколыг цэцэд өгчээ

Цаазын ялыг халах олон улсын II протоколыг цэцэд өгчээ

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол”-д нэгдсэн УИХ-ын тогтоолыг  Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд иргэн н.Чадраабал тавдугаар сард ханджээ. Энэ талаар гомдол гаргасан н.Чадраалбалаас тодруулахад “Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн тавдугаар сард хандсан, гомдлыг долдугаар сард Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх байсан ч одоо болтол надад хариу өгөөгүй байна” гэсэн юм.

Монгол Улс 2012 оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орсон байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  2010 оноос эхлэн шүүхээс цаазын ял шийтгүүлсэн иргэдэд хэсэгчлэн уучлал үзүүлж байсан бөгөөд энэ нь тэднийг хорих ялаас биш цаазын ялаас нь амь хэлтрүүлэх зорилготой байсан. Харин Нэмэлт II протоколд нэгдсэний дараа 2015 онд Эрүүгийн хуулиас цаазын ялыг хасч, 2017 онд мөрдөж эхэлсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж