"ЖАКАРТА 2018": Байт харваа, буудлагын төрлүүд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

"ЖАКАРТА 2018": Байт харваа, буудлагын төрлүүд үргэлжилнэ

Пара Азийн наадамд 26 орон ямар нэгэн медаль хүртээд байна

"ЖАКАРТА 2018": Байт харваа, буудлагын төрлүүд үргэлжилнэ

Индонези улсын Жакарта хотод болж буй Пара Азийн III наадам өнөөдөр /2018.10.09/ гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Ази тивийн 43 орны 2831 тамирчин 18 спортын төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улсаас есөн спортын төрөлд 40 тамирчин оролцож байгаагаас өчигдөр харааны бэрхшээлтэй тамирчид өрсөлддөг жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Пара Азийн наадмын гурав дахь медалиа авсан бөгөөд “Гуанжоу 2010”-аас мөнгө, “Инчон 2014” наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Энэ жил 29 настай А.Мөнхбат “Рио 2016” Паралимпийн наадамд өрсөлдсөн бөгөөд өнгөрсөн онд Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медальтай ирсэн.

Өнөөдөр манай баг тамирчдын тэмцээн уралдаан байт харвааны холимог баг, ширээний теннис, бадминтон болон хөнгөн атлетик, жүдо бөхийн төрлүүдээр үргэлжлэн явагдана.

Пара байт харваа холимог багийн төрөлд(W1) Б.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхбаатар нар өрсөлдөж байгаа бөгөөд хагас шигшээд үлдэх шийдвэрлэх харвааг Иракыг багтай хийхээр болсон.

Пара буудлага буюу P1 төрөлд З.Ганбаатар, Д.Сонгохбаяр нар өрсөлдөж байна. Энэ төрөлд нийт 30 тамирчин  цэцээ сорих бөгөөд урьдчилсан дүн өнөөдөр гарна. “Рио 2016” паралимпийн наадамд өрсөлдөж байсан З.Ганбаатарын хувьд маргааш 50 метрийн дасгалд өрсөлдөнө.

Пара жүдо бөхийн төрөлд эмэгтэй 63 кг-ын жинд Л.Туруунаа эхний барилдаанаа “Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, БНСУ-ын жүдоч Жин Сон Литэй хийнэ.

Пара хөнгөнатлетикийн төрөлд Г.Самбууданзан, Д.Саруултөгс, Э.Өнөрмаа, П.Энхманлай нар бөөрөнцөг, зээрэнцэг болон 100 м Т53 ангилалд өрсөлдөнө.

Пара суугаа волейболын баг анх удаа Пара Азийн наадамд өрсөлдөж байна. Тэд “С” хэсэгт Индонез, БНХАУ, Японы багт хожигдсон бөгөөд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Ирантай хийнэ.

Одоогоор 26 орон ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын баг хоёр Солонгосын нэгдмэл баг болон Сирийн багийн хамт 24-р байрт бичигдэж байна. Пара Азийн наадмын БНХАУ 39 алтан медаль, 15 мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлж байгаа бол БНСУ 28 (14+9+5), Узбекистан 21 (13+5+3), Япон 48 (10+19+19), Иран 25 (9+7+9), Индонез 24 (5+8+11) медаль хүртсэн амжилтаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна.

"Жакарта 2018” Пара Азийн III наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Саранчимэг ажиллаж байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж