“Бодлын ертөнц”-өөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

“Бодлын ертөнц”-өөр аялаарай

“Бодлын ертөнц”-өөр аялаарай

Залуу уран бүтээлч, зураач Ж.Гүрсэнгэ “Бодлын ертөнц” хоёр дахь удаагийн бие даасан үзэсгэлэнгээ өчигдөр /2018.10.08/ “Norphei Art Gallery”-д дэлгэлээ.

Бүтээлүүд нь  өнгө зохицол арга ажиллагааны хувьд эрч хүчтэй өнгийн тоглолтууд фактур битно, бичилтээр шийдсэн  нь  өөр хоорондоо ялгаатай боловч хүн байгалийн шүтэлцээг харуулжээ. Энэ талаар тэрбээр “Уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо дээдлэн хадгалж хамгаалахад уриалсан.  Ер нь зөв зүйл бодсоноос сайн сайхан зүйл эхэлдэг болов уу гэж бодож “Бодлын ертөнц” гэсэн нэр өгсөн байгаа” гэлээ.

Үзэсгэлэнд сүүлийн гурван жил гаруй хугацаанд хийсэн бүтээлүүд нь дэлгэгдсэн юм. Энэ сарын 18-н хүртэл үзэгчдэд нээлттэй байх уг үзэсгэлэнд 20 гаруй бүтээл тавигджээ. Зураач Ж.Гүрсэнгэ нь 2016 онд хамгийн том язгууртан Хүннү дээл төслийг санаачилж, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж