Хятад Интерполын дарга Мэн Хонвэйг юуны учир саатуулав | News.MN

Хятад Интерполын дарга Мэн Хонвэйг юуны учир саатуулав

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Хятад Интерполын дарга Мэн Хонвэйг юуны учир саатуулав

Хятад Интерполын дарга Мэн Хонвэйг юуны учир саатуулав

Өдгөө 64 настай Мэн Хонвэй нь 2004 онд интерполын Хятад дах салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны 11 сард Интерполын ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаатай томилогдсон. Тэрбээр интерполын ерөнхийлөгчөөр томилогдсон анхны Хятад хүн юм.  2018 оны дөрвөн сард Хятадын коммунист намын төв хорооны гишүүнээс нэрээ татсан. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан Мэн Хонвэй нь Хууль сахиулах, хилийн хяналт, мансууруулах бодис терроризмтой тэмцэх ажлын 40 жилийн туршлагатай нэгэн.

ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН НЬ

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй нь 2016 онд тус албан тушаалд томилогдсоноос хойш интерполын төв байрладаг Францын Лион хотод амьдарч байв.

Түүний эхнэр Грэйс Мэн аравдугаар сарын 5-нд Франц улсын цагдаагийн байгууллагад ханджээ. Тухайн үед нөхөр нь сураг тасраад 10 хонож байсан аж. Есдүгээр сарын 25-нд гэргийнх нь хувийн шуудан руу хутганы зургийг “Миний дуудлагыг хүлээж байгаарай” гэсэн шуудангийн хамт илгээсэн нь  түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж, цагдаад мэдэгджээ.

Франц дахь интерполын төвөөс Хятад улс руу түүний талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэн ч Хятадын тал мэдэгдэл хийлгүй байсаар аравдугаар сарын 7-нд түүнийг авлигын хэргээр баривчлан шалгаж буй тухайгаа зарласан байна. 2012 онд одоогийн дарга Ши Жиньпин Хятадын засгийн газрыг удирдах болсноос хойш авлигын эсрэг хатуу бодлого барьж, авлигын хэргээр Хятадын нэр хүндтэй томоохон эрхмүүд ар араасаа ял сонсож байгаа. Ер нь Хятадад энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс гэнэт сураггүй алга болдог нь түгээмэл үзэгдэл болсон гэж хэлж болно.  Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Хятадын хамгийн алдартай эмэгтэй жүжигчин гэнэт алга болсон тухай мэдээлж байсан. Тэрбээр мөн л авлига, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр баривчлагдан, ял сонсохоор болсон.

ИНТЕРПОЛЫН БАЙР СУУРЬ ЯМАР БАЙВ?

Ням гаригт интерпол албан ёсны твиттэр хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Мэн Хонвэйн огцрох өргөдлийг хүлээн авч журмын дагуу дэд ерөнхийлөгч өмнөд Солонгосын Ким Ён Яныг интерполын ерөнхийлөгчөөр түр томилохоор болж  байгаагаа мэдэгджээ. Ирэх сард Арабын Нэгдсэн Эмират хотноо болох интерполын ерөнхий чуулган дээр шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. Бямба гаригт интерполын зүгээс Мэн Хонвэйн хэргийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж байгаа тухайгаа Хятадын талд уламжилсан байна.

ХЯТАД УЛСЫН НЭР ХҮНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Мэн Хонвэй хоёр жилийн өмнө интерполын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Хятад улсын хуулийн шударга ёсыг гадаадад сурталчлан таниулна” хэмээн хэлж байжээ. Гэвч ийнхүү өөрөө авлигын хэргээр баривчлагдаад байгаа нь эх орных нь нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. НҮБ, ОУВС, Дэлхийн банк, ЮНЕСКО зэрэг олон улсын томоохон байгууллагуудын өндөр албан тушаалд Хятад гаралтай хүмүүс олон байдаг. Харин энэ хэргээс үүдэн Хятадын албан тушаалтнуудыг олон улсын байгууллагын өндөр албан тушаалд томилохоос зайлсхийх хандлага бий болж байна. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд “Энэ бол маш зөв зүйл болж байна. Ши Жиньпиний авлигын эсрэг үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна” хэмээн хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амгаа 2018-10-09 202.131.244.210

Сталинизмын үнэр л үнэртээд байна даа. Тэр үед хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэсэн пайз зүүн улс төрийн цэвэрлэгээ, шулмын ан явуулдаг байсан. Түүнд нь эргэлзсэн хүн өөрөө эсэргүү болчихдог тул нийтээрээ айгаад дуугуй хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо бол Хятадад авилгалч гэсэн пайз моодонд орж байх шив. Авилгал гэснээс манай ардчилалыг үзэн ядагсад Хятадад очоод амьдарч бас болно шүү.

Avatar

Зочин 2018-10-09 211.36.140.158

Тэр ардчилал чинь Монголчуудыг ядуу гуйлгачин болгож дууслаа.

Avatar

Зочин 2018-10-09 203.91.115.251

Энэ мэдээж авилгын хэрэг биш байх л даа. Өөр л хэрэг байх. Улс төрийн хэрэг байж болох юм. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс тэр орчиндоо дасдаг л байх л даа. Тэгээд өөрийн улсдаа ямар нэг байдлаар шүүмжлэлтэй хандсан байж болох юм. Олон нийтэд авилгын хэрэг гээд хэлчихвэл бүгд л болж гэдэг биз дээ

Avatar

Зочин 2018-10-09 202.9.42.137

Manai mongol ene tal deer hyatadaas suraltsah heregtei

Avatar

зочин 2018-10-09 182.160.32.7

мэдэмхийрэгчид их боллоо одоо юм хийеэ монголчуудаа, бид хоосон ярих хооронд муу хэлдэг орос, хятад хоёр хөгжөөд алга боллоо

Avatar

kub 2018-10-09 202.131.239.50

manaikhan khyatadyn tukhai gadaad ulsuudaas iluu medeeleltei baikh boljee dee …

Avatar

Зочин 2018-10-09 66.181.165.237

бодвол ши эсрэг хөдлөхөөр болсон юм байлгүй тэгээд улсын нэр хүнд ч хамаагүй гээд зайлуулаж байгаа байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж