Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина | News.MN

Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Мод тарих үндэсний өдрөөр Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-09 107.77.211.63

Ийм мэдээг 28 жил сонслоо. Энэ 28 жилд бол Монгол тэр чигтээ Ширэнгэн ой болсон баймаар?????

Avatar

Хороогоо цэвэрлээч 2018-10-09 119.40.97.6

Гэр хорооллын гудамжийг тохижуулах ажил дээр бодмоор юм.Чингэтлэй дүүргийн 12-16-р хорооны нутаг дэвсгэрийн айлуудын гудамж тэр чигтээ архидалтын талбар болж иргэд согтуу нөхдөөс ард иргэд,хүүхдүүд айж ичиж зовж байна.Дээрэмдэлт сөн ихссэн байхад хорооны дарга , цагдаа, хэсгийн ахлагчууд юу хийж байна.Гудамж талбайд өвлийн цагт үнс нурмаа асгаж байгал орчиныг бохирдуулж байна.

Avatar

Зочин 2018-10-09 203.217.139.226

Тарих мод хаана байнааа??? \n\nмод байвал таримаар бах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж