УИХ-ын гишүүн А.Ундраа “HeforShe”  хөдөлгөөнийг Монголд өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн А.Ундраа “HeforShe”  хөдөлгөөнийг Монголд өрнүүлж байна

УИХ-ын гишүүн А.Ундраа “HeforShe”  хөдөлгөөнийг Монголд өрнүүлж байна

УИХ-ын гишүүн А.Ундраа Нью–Йорк хотноо зохиогдсон НҮБ-ын “HeforShe”  хөдөлгөөний  Impact summit-д оролцоод ирлээ.  Тус хөдөлгөөн нь НҮБ-ын санаачилгаар анх үүсгэн байгуулагдаж өдгөө хэд хэдэн улсад  өрнөсний нэг нь Монгол Улс юм. Тодруулбал олон улсын “HeforShe”  хөдөлгөөн нь 2018 оны долдугаар сард Монгол Улсад нээлтээ хийсэн билээ. Тус хөдөлгөөний үндсэн зорилго  нь жендерийн тэгш байдлыг хангахын тулд зөвхөн эмэгтэйчүүдийн  асуудал төдийгүй эрэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлыг ч гэсэн хамтад нь шийдвэрлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хувь нэмрийг оруулахад уриалах, хамтын хөдөлгөөн юм.
НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр  тус хөдөлгөөнд нэгдсэн хэмээн Монгол Улсыг онцлон  тэмдэглэжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад  олон улсын  төр засгийн удирдлагууд, мөн олон улсын нэр хүндтэй  корпорацын  захирлууд,  Их дээд сургуулийн захирлууд, кино урлаг соёлын одууд зэрэг салбар салбарын манлайлагчид уригдан оролцжээ.

Энэ үеэр спортын болон урлагийн санаачилгууд олноор гарч, Formula One буюу Олон улсын хурдан автомашины уралдааныг зохион байгуулагч компанийн зүгээс  “HeforShe”  хөдөлгөөнийг бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх талаар санаачилга гаргажээ. Мөн тус компани инженер, техникийн  ажиллагсад, жолооч нар, болон удирдлагын түвшинд  эмэгтэйчүүдийн оролцоог  тэгш байдлаар хангана гэдгээ энэ үеэр  мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтын гол илтгэлийг  Холливудын  алдарт  жүжигчин  Уинстон Дьюк  тавьжээ.   Тэрбээр ээжийнхээ хүч хеделмер, манлайллын ачаар нэртэй жүжигчин болсон тухайгаа ярьж " Манай дэлхий эргэн тойронд маань биднийг ийм эр хүн бай, ингэ, тэг гэсэн шахалтыг дагах бус, харин энэрэнгүй, ухаалаг, нийгэмд хэрэгтэй эр хүн байхын төлөө  бүх эрчүүддээ хандан уриалж байна"  гэж хэлсэн байна.

Түүнчлэн Финланд улсын ерөнхийлөгч зэрэг олон орны  зочид уулзалтын үеэр үг хэлж өөрийн улс орны хөгжилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярьжээ. Сасэкс мужийн Цагдаагийн дарга Констабл Гайлс цагдаагийн албан дахь
эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө  болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг илүү сайжруулах талаар хийж буй ажлаа танилцуулжээ.

Түүнчлэн тус цагдаагийн газраас санаачлан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүний эрхийн асуудлаар мэдлэг олгох зорилгоор “ HeforShe”  хөдөлгөөд олон мянган цагдаагийн алба хаагч нэгдэн орсон тухай онцолж Монгол Улстай хамтран ажиллах туршлага солбилцох болсон талаар “HeforShe”  хөдөлгөөнийг Монголд санаачилсан УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж