Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хэрийн гол гэдэг газар “Хасу” алтны бичил уурхайн хажууд 30 настай эрэгтэй Ч голоос ус авах үедээ унаж урссан хэрэг гарчээ. Тодруулбал, тус иргэн Төв аймгийн харьяат иргэн бөгөөд өчигдөр /2018.10.08/ 20.22 цагт алтны уурхайн ажилчид аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч болон Цагдаагийн газрын хоёр алба хаагч өнөөдөр /2018.10.09/ 09.00 цагт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ