"Герман-Монголын бизнесийн өдрүүд 2018" үзэсгэлэнд та бүхнийг урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

"Герман-Монголын бизнесийн өдрүүд 2018" үзэсгэлэнд та бүхнийг урьж байна

Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Экспо Монгол 2018 үзэсгэлэнгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Speed Consulting

  • Таньд Монгол Улсад болон Герман Улсад төлөөлөгчийн газар байгуулах талаар бүхий л мэдээллийг хүргэх,
  • Гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах болон гадаад компаниудад Монгол Улсын иргэнийг ажиллуулах хууль эрх зүйн талаар болон бусад боломжуудын тухай,
  • Экспорт, импортын татварын хууль эрх зүйн талаар болон бусад мэдээлэл,

Орчуулгын үйлчилгээ

  • Герман-Монгол, Монгол-Герман, Англи-Монгол, Монгол-Англи хэлний орчуулгын бүх төрлийн үйлчилгээ,

Дээрх үйлчилгээг Мишээл Экспо төв дээр 2018 оны 10 сарын 09-11-ны хооронд болох Экспо Монгол 2018 үзэсгэлэн дээр ирж авах боломжтой.

Бизнес үдийн зоог

2018 оны 10 сарын 11-нд 12:30-14:00 цагийн хооронд

„Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, үүнээс үүдсэн гадаадын компаниудын бизнесийн боломжууд“ сэдвээр Улаанбаатар хотын захирагч С.Батболдын илтгэл ба үдийн зоог

Зохион байгуулагдах газар: IBIS Hotel (Мишээл Экспо төвөөс 100 метрт байрлах)

Компаниудын үйл ажиллагаатай танилцах бүтэн өдрийн хөтөлбөр

2018 оны 10 сарын 12-ны 10:00-19:00

  • AПУ ХК-ийн үйлдвэртэй танилцах
  • Очир Дагинас компанийн үйлдвэртэй танилцах
  • Тэрэлж цогцолбор руу явах аялал

Уулзах газар: Blue Sky Hotel-ийн авто зогсоол

Олон улсын болон монголын компани, хувь хүмүүсийг эдгээр үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Та дээрх үйлчилгээнээс авахыг хүсвэл и-мэйлээр info@dmuv-mn.com бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 976-7011 6011 дугаарааславлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж