ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП: Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП: Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Жүдоч Г.Тэмүүжин, Л.Сосорбарам залуучуудын олимпийн дэд аварга боллоо

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП: Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд 206 орны 4000 гаруй тамирчид спортын 32 төрөлд өрсөлдөж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр /2018.10.08/ Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн эмэгтэй 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ.

Л.Сосорбарам Куба, Мадагскар, Узбекистаны бөхчүүдийг ялж, алтан медалийн барилдахаар финалд шалгарсан ч ОХУ-ын И.Хубуловад ялагдлаа.

Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртээд байсан бол Л.Сосорбарам медалийн буухиаг үргэлжлүүллээ.

“Буэнос-Айрес 2018” наадамд жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин эрхээ аван оролцож байгаа бөгөөд тэд медалийн тавцанд зогслоо. Манай жүдочдын тэмцээн үүгээр дуусахгүй бөгөөд холимог багийн төрөлд өрсөлдөнө. Холимог багийн тэмцээн Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 10-ны өдрийн 21:00-с явагдах хуваарьтай.

“Буэнос-Айрес 2018” наадамд Монголын 11 тамирчин, есөн дасгалжуулагчийн хамт оролцож байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөхийн тамирчин Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртэж, Монголын баг 22-р байрт бичигдэж байна. Одоогоор нийт 50 орон ямар нэгэн медаль хүртээд байгаа бол ОХУ 11 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Унгар улсаас таван аварга төрөөд байна. Харин Япон, БНХАУ, Колумб, Венесулийн багаас хоёр алтан медалийн эзэд тодорч жагсаалтын тэргүүн байрт бичигдэж эхэллээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж