Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөний хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөний хурал эхэллээ

Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөний анхдугаар их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн төв ордонд 11.00 цагт эхэллээ. Хуралд оролцогсод төрөөс төрсөн тэрбумтнуудын нэрсийг гаргаж, эсэргүүцэл илэрхийлэн жагсна гэдгээ мэдэгдээд байгаа. Одоогоор хуралд оролцогсод байр сууриа илэрхийлэн үг хэлж байна. Хурлын танхимд чөлөөт микрофон ажиллуулан иргэдийн саналыг авч байгаа юм. Одоогоор Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан, Иргэдийн Альяанс төвийн тэргүүн О.Занаа нар үг хэллээ. Хуралд оролцохоор нэг мянга гаруй хүн ирсэн, мандат хүрэлцэхгүй байгаа тул олон хүн МҮЭСТО-ны гадаа цуглаад байна гэж манай сурвалжлагч мэдээллээ. Хурлын дараа тэд Төрийн ордон руу жагсаалаар хөдлөн эсэргүүцлээ илэрхийлэн жагсана. Цагдаагийнхны хувьд 14.00 цагт жагсаал Төрийн ордон орчимд ирнэ гэж тооцоолон төв замын зарим хэсгийг хаахаар бэлтгэлээ хангаад байна.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж