АН: Нефтийн үнэ өссөөр байвал Засгийг огцруулах асуудлыг тавина

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

АН: Нефтийн үнэ өссөөр байвал Засгийг огцруулах асуудлыг тавина

АН: Нефтийн үнэ өссөөр байвал Засгийг огцруулах асуудлыг тавина

Нефтийн үнэ өссөн нь улс төрийн хүрээнд Засгийн газрын хувь заяаны асуудал хөндөхөд хүргэж болзошгүй байна.

Амралтын өдөр нефть импортлогч компаниуд шатахууны үнийг литр тутамд 60 орчим төгрөгөөр өсгөсөн юм.

Энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хэлэлцсэн бөгөөд үнэ зогсолтгүй өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавина гэж мэдэгдээд байна.

Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭрдэнэбатШатахууны үнийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал тавьсан ч Сангийн яам, Монгол банк хариултаа бэлдээгүй гэх үндэслэлээр асуулгын хариуг өгөөгүй. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэхийг шаардана. Хэрвээ Засгийн газар, Монгол банк  асуулгад тодорхой хариулт өгч чадахгүй, үнэ цаашид өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр аргагүй.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Эсрэгээрээ иргэдийн орлого өсдөггүй. Ийм нөхцөл байдалд ард иргэдийн амьжиргааны асуудлууд хөндөгдөнө. Энэ нөхцөлд бид зүгээр суухгүй. Бид холбогдох хүмүүстэй хамтарч ажиллана. Дараагийн улс төрийн үйлдлийг хийнэ. Сөрөг хүчний хувьд тэмцлийн хэлбэрийг сонгож ажиллана” гэж мэдэгдээд байгаа юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж