Маргааш бүх нутгаар дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

Маргааш бүх нутгаар дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр маргаашаас /2018.10.10/ эхлэн ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна

Маргааш бүх нутгаар дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр маргаашаас /2018.10.10/ эхлэн ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байхаас гадна бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Харин өнөөдөр /2018.10.9/ баруун аймгуудын нутгаар үүлших бөгөөд хур тунадас орохгүй. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг байх бөгөөд зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ бөгөөд хур тунадас орохгүй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй хур тунадас орохгүй.

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө хүйтэрч долоон хэм байх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж