Ньюс хөтөч: 55 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: 55 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Ньюс хөтөч: 55 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурна

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

 Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно.
  • Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал Туушин зочид буудалд болно
  • ЭМЯ-ны “Б” танхимд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулна. Холбоо барих утас: 88027947, 86885060
  • Монгол Улсын Засгийн газар болон Олон Улсын Атомын энергийн Агентлаг хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” төслийн үндэсний семинар Цөмийн энергийн комиссын байранд зохион байгуулж байна. Холбоо барих утас: 62263156, 88106705 Ц.Отгонцэцэг
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийнэ. Уулзалт Novotel зочид буудалд болно. Холбоо барих утас:91910031

09.30

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаан НЗДТГ-ын А зааланд болно. Холбоо барих утас: 88058053

10.00

  • АМГТГ-аас шатахууны үнийн өсөлтийн талаар АМГТГ-ын нэгдүгээр байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас-99160069

10.30

  • Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга хэвлэлийн хурал БСШУС яамны 111 тоотод болно
  • Монгол Улс ХБНГУ-ын Хѳгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо болж байна. Холбооны Засгийн газар ирэх жилүүдэд манай улсад 55 сая еврогийн тѳсѳл, хѳтѳлбѳр хэрэгжүүлэх амлалт ѳгч байгаа юм. Хэлэлцээний протоколд МУ-ын Сангийн яамны Тѳрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал хатагтай Катрин Оллерс нар гарын үсэг зурна. Холбоо барих утас: 90110009, 96652334

11.30 

  • MN-Мэдээллийн төвд Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийг баримтын хамт дэлгэж мэдээлэл хийнэ.
  • Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз дээр өнөөгийн цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99008498

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

2006.10.09 Хятадын цахилгаан сүлжээний компани улсын хөгжил болон өөрчлөлт шинэчлэлтийн зөвлөлийн сонинд өгсөн “Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл, улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвлөгөөний санамж”мэдээнд Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийн гол хоёр зүйл Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавив.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж