"News" агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг танилцуулж байна.
Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн ч Өвөрхангай аймагт дунд сургуулиа төгсч, Улаанбаатар их сургуульд физикч-инженер мэргэжил эзэмшсэн байна. Я.Содбаатар гишүүн ном цуглуулах дуртай бөгөөд уул уурхай, эдийн засаг, түүхийн чиглэлийн ном унших дуртай аж.
Түүний хувьд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, тус яамны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, мөн даргаар ажиллаж байсан. Харин 2008 онд Өвөрхангайд нэр дэвшиж ялагдсаныхаа дараа МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж ялалт байгуулжээ. Мөн 2016 оны сонгуулиар амжилттай өрсөлдсөн тул хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, 2014 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай хамт жагсаал зохион байгуулж явсан.
МАН-ын 33 бүлэг, Ерөнхий сайдын фракцийнх. Ардын Засгийн газарт анх удаагаа сайд болсон тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж байлаа.
Хөрөнгө оруулгын мэдүүлэгийг сонирхвол, тэрбээр хувьдаа машингүй улстөрчөөр бичигдэж байна. 2017 онд Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
- Орлого: 30,541.32 /мян.₮/
- Гэр бүлийн орлого : 242,000 /мян.₮/
- Орон сууц барилга байгууламж: 925,000 /мян.₮/
- Мал аж ахуй– 17,000 /мян.₮/
- Газар– 20,000 /мян.₮/
- Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл-12,753.44 /мян.₮/
Товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
- 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
- 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1999 онд – ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд – Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд – Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
- 2006-2008 онд – Үйлдвэр худалдааны дэд сайд
- 2009-2010 онд – Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
- 2010-2012 онд – Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
ШАГНАЛ
- 2006 онд – Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан
- 2009 онд – Алтангадас одон
- 2010 онд – Улсын хяналтын тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, орос
Зочны индэр 2018-10-09 66.181.161.123
Улс төрд чин үнэнчээр 20иод жил зүтгэхдээ сонгогдсон тойргийнхоо иргэдийг хуурсангүйэ, уул уурхайгаа онгичоогүй эх орондоо элэгтэй чадварлаг түшээдийн маань нэг шүү.
Иргэн 2018-10-09 202.55.188.86
Зөв үзэл бодолтой мундаг хүн шүү цааштаа ч дэмжих болно
Gan uzegten 2018-10-09 66.181.161.69
Мэргэжил боловсрол нь ч тэр, ажлын туршлага нь ч тэр энэ хүнийг төрийн жолоо атгалцах хүн гэдгийг илтгэж байна. УУХҮЯ-ны сайдад томилож улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаарай ХҮҮК-ээ
Mongol baavar 2018-10-09 66.181.186.124
Zuv ch hun shudarga ch hun. Tand Ajliin undur amjilt husie
zochin1 2018-10-09 66.181.161.62
СОДБААТАР ГИШҮҮННД ИХ ИТГЭЖ ЯВДАГ. ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛУУД НЬ МАШ МУНДАГ ШҮҮ. ӨШӨӨ ИЛҮҮ ОЛОН ХУУЛЬ БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. АМЖИЛТ
zuv hun 2018-10-09 202.126.88.157
Sodbaatar bol turshlaga medlegiin huvid haa ch gologdohgui sn uls turch SAID boloosoi ih ym hiih bhaa
zuv hun 2018-10-09 202.126.88.157
Sodbaatar turshlaga bolovsroliin huvid haa ch gologdohgui Said bolooroi gj yuruuy AMJILT
zochin1 2018-10-09 66.181.161.62
Y.SODBAATAR BOL ULS TOR NIIGMIIN ITGELT ZVTGELTEN, ARD IRGEDIIN DUU HOOLOI BOLJ CHADAH HVN YM. UUL UURHAI ESWEL ZAM TEEWRIIN SAIDAAR TAWIGDAHAD ONOWCHTOI HVN SHVV. AJILIIN ONDOR AMJILT HVSEY 🙂
ДУМ 2018-10-09 119.40.98.162
1997 онд Улаанбаатар их сургууль хэр зэрэг мэдлэг өгч чадсан юм бол. Тэр үеийн хувийн сургуулиудын нийтлэг төрх элсэлтээ их болгохын тулд конкурсаар улсын сургуульд элсэж чадаагүй хүүхдүүдийг шууд авдаг байсан.
Зочин 2018-10-09 119.40.99.30
Орос хэлийг хана хэзээ сурсан юм бол ? Арай Хархоринд сурчихсан юм биш биздээ.
zocnin 2018-10-09 202.179.4.250
Za ih l hyn muutai daa Harhoriniihoo olon olon zaluusiig muridag gardaa … Ene er n bolih bayajsan nohor Horongoo nuusan baina ….
zochin 2018-10-09 202.9.41.145
Huurhii mini said bolov. zasgiin gazar bolovsrolgui humuusiin tsugluulga bolloo,
yamarch bolovsrolgui hun shuu dee, arai gej neg diplom olj avsan yumaa,
Зочин 2018-10-09 64.119.19.201
хэлбэр агуулгыг илтгэнэ гэгчээр энэ гөлийсөн царай яавч найдлага төрүүлэхгүй бхаа. Давхар дээл гээд бсан яасан гөлийчөөд фак.
гүр 2018-10-09 202.70.41.114
Цүнх барьсан туршлага л нимгэн юм байна. Түүнээс удирдах ажлын болон парламентын туршлага хангалттай байна шүү дээ. Цүнх барьдаг хүний зовлонг ойлгохгүй юм байна энэ тал дээр анхаараарай ккк
Нохой долоо 2018-10-09 64.119.21.82
Төгссөн сургууль, энэ тэрийг нь харахад олигтой боловсрол алга. Хамгийн гол энэ муруй амтай залуу үнэхээр хүн чанаргүй хүн. Хамт 10 жил төгссөн Шийлэгдамбыгаа муухай жийсэн дээ.
Зочин 2018-10-09 178.62.221.111
"Эрдэмтэй хүн даруу" гэдгийг утгаар нь харуулсан мундаг чадтарлаг залуу, АМЖИЛТ
Иргэн 2018-10-09 64.119.25.45
Боловсрол нимгэн, аж ахуйн ажлын туршлагагүй, хэл тааруухан хүн штг санагдлаа
Зочин 2018-10-09 202.170.84.184
Энэ хулгайчууд дандаа хөрөнгө орлого дээрээ өөрийн орлого нь бага, эхнэрийн орлого нь хэдэн зуу дахин их байдаг юм шиг худлаашаана. АТГ энэ фактаар л их юмны араас орно доо угнь…
Зочин 2018-10-09 103.206.195.166
Нөгөө АН-ын Бурамаа гэгч л болсон байна.
Zochin 2018-10-09 43.243.161.23
Ene MAN buren dampuurchee. Ichihee ch baij. 2020 ond neg ch hun garahgui ee ta nar harj bgaarai.
Зочин 2018-10-09 202.170.80.25
Ой санамж муутай уймраа золиг юм байгаан ш т. Сайд болж байхад юун давхар дээл таг мартсан ш тээ
Зочин 2018-10-09 122.201.22.155
,,Давхар дээл,,-нх нь талаар өөрөөс нь тайлбар нэхье.
ккк 2018-10-09 103.111.68.3
шшшшш зайлуул. эвий эвий