"News" агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг танилцуулж байна.
Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн ч Өвөрхангай аймагт дунд сургуулиа төгсч, Улаанбаатар их сургуульд физикч-инженер мэргэжил эзэмшсэн байна. Я.Содбаатар гишүүн ном цуглуулах дуртай бөгөөд уул уурхай, эдийн засаг, түүхийн чиглэлийн ном унших дуртай аж.
Түүний хувьд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, тус яамны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, мөн даргаар ажиллаж байсан. Харин 2008 онд Өвөрхангайд нэр дэвшиж ялагдсаныхаа дараа МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж ялалт байгуулжээ. Мөн 2016 оны сонгуулиар амжилттай өрсөлдсөн тул хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, 2014 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай хамт жагсаал зохион байгуулж явсан.
МАН-ын 33 бүлэг, Ерөнхий сайдын фракцийнх. Ардын Засгийн газарт анх удаагаа сайд болсон тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж байлаа.
Хөрөнгө оруулгын мэдүүлэгийг сонирхвол, тэрбээр хувьдаа машингүй улстөрчөөр бичигдэж байна. 2017 онд Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
- Орлого: 30,541.32 /мян.₮/
- Гэр бүлийн орлого : 242,000 /мян.₮/
- Орон сууц барилга байгууламж: 925,000 /мян.₮/
- Мал аж ахуй– 17,000 /мян.₮/
- Газар– 20,000 /мян.₮/
- Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл-12,753.44 /мян.₮/
Товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
- 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
- 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1999 онд – ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд – Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд – Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
- 2006-2008 онд – Үйлдвэр худалдааны дэд сайд
- 2009-2010 онд – Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
- 2010-2012 онд – Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
ШАГНАЛ
- 2006 онд – Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан
- 2009 онд – Алтангадас одон
- 2010 онд – Улсын хяналтын тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, орос