"Залуусын алсын хараа нь албан тушаалаас илүү байгаасай" | News.MN

"Залуусын алсын хараа нь албан тушаалаас илүү байгаасай"

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

"Залуусын алсын хараа нь албан тушаалаас илүү байгаасай"

"Залуусын алсын хараа нь албан тушаалаас илүү байгаасай"

Энэ удаагийн ярилцлагын буландаа “Cambridge University International Model United Nations 2017”  олон улсын хуралд оролцсон анхны Монгол залуу болох Х.Идэртай ярилцлаа. Тэрбээр “Монгол дархлаа” төслийн санаачлагч, “TEDxYouth” арга хэмжээг эх орондоо зохион байгуулсан манлайлагч нэгэн юм.


-Сайн байна уу. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Танд өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө намайг энэхүү ярилцлагад урьж оролцуулсанд маш их баярлалаа. Намайг Хосхүүгийн Идэр гэдэг. Би одоогоор Австрали улсын  “Мельбурн”  хотноо Бизнесийн удирдлагын чиглэлээр  сурч байна. Монголд байх сүүлийн нэг жилийн хугацаандаа ETV телевизэд хөтлөгч, “Road to Dream” ТББ-ын үүсгэн байгуулагч, “Хөгжлийн галт тэрэг” сургалтын төвийн захирал, багш, Элит НҮБ-ын загвар хурал (Elite International Model United Nations 2018)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Universal” сургалтын төвийн маркетинг менежер гэх мэт ажлуудыг хийж байлаа. Би айлын том хүүхэд. Чөлөөт цагаараа үг бичих, төгөлдөр хуур тоглох дуртай. Мөн сагс тоглох сонирхолтой.

-Та “Монгол дархлаа” төслийн санаачлагч. Өөрийн тань бодлоор “Монгол хүн” гэж яг хэн бэ?

-Жинхэнэ шоронд тор байдаггүй, жинхэнэ шоронд харгалзагч ч байдаггүй. Учир нь жинхэнэ шорон хүний оюун ухаан дотор л байдаг. Гэхдээ Монгол хүний ухаанд шорон гэж байхгүй, байгаагүй, байхгүй ч байсаар байх болно гэдэгт итгэдэг. Бид л өөрсдийнхөө чөлөөтэй шинэлэг зүйл сэтгэж бүтээх боломжиндоо хана босгодог юм шиг санагддаг. Мянган удаа би “Монгол хүн” гэж хэлсэн ч энэ нь үйлдэлгүй бол хий хоосон үг. Мянга эх орноо бусад улстай харьцуулж шүүмжилсэн ч энэ бидний л эх орон.

Монгол залуусын алсын хараа нь хэдэн өрөө байр, машин, албан тушаалаас илүү байгаасай гэж би хүсдэг. Нэгнийгээ түлхэх биш унах цагт хамт урагшлах ёстой. Бид өнгөрсөн цагийн дэлхийд гайхагдсан том түүхтэй хүмүүс шүү дээ.

-Өөрийнхөө үеийн залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Дэлхийд гурван төрлийн хүн байдаг. Эхний төрлийн хүн нь ууланд авирагч буюу үргэлж эгц дээшээ тэмцэж, бууж өгөлгүй явдаг гайхалтай хүмүүс. Хоёр дахь нь амрагч буюу үргэлж юу ч хийхгүйгээр авирагчдыг хардаг, сүүлийн төрлийн хүн нь татагчид. Татагчид өөрсдөө хичээхгүй атлаа өөрөөс нь илүү хичээж байгаа авирагчдыг унагаахыг хүснэ. Би өөрөө уулын оргилд хүрээгүй байгаа ч гэсэн хүүхэд залуусыг “Тууштай авирагч” байгаасай гэж боддог. “Сайхан зүйлс бодон хүлээж, оролдоход яагаад нураагаад байгаа юм бэ?  Дахиж өндөр хүлээлтийг тавихгүй ээ” гэж бодох үе олон гардаг. Гэхдээ миний бодлоор хүчирхэг хүн гэж өндрөөс унах тусам илүү өндөр лүү авирсаар  оргилд хүрдэг хүнийг хэлнэ. Үүний тод жишээ болсон олон хүн байгаа. Бид яагаад дараагийнх нь байж болохгүй гэж? Яг одоохондоо хамгийн мундаг нь биш байж болох ч хамгийн их хичээдэг нь байгаарай! Унасан ч бос. Уйлсан ч инээ. Уурласан ч тайвшир. Ухарсан ч гүйц. Алдсан ч нөх. Өвдсөн ч тэвч. Шантарсан ч оролд. Няцсан ч үргэлжлүүл гэж хэлмээр байна.

Зарим хүн нас залуу туршлагагүй гэж өөрийгөө чамлан цаг хугацаа алдах юм. Ийм бодолтой залууст юу гэж зөвлөх вэ?

-Би анхны төслөө 17 настайдаа найзуудын хамт хэрэгжүүлж байлаа. Тэр үед хүн болгон л бүтэхгүй гэж хэлсэн. Надаас ах, эгч хүмүүс дэмжээсэй гэж бодсон ч нас чинь бага учраас боль гэсэн. Тухайн үед бид 30 гаруй компанид хамтран ажиллах санал тавьсан ч 20 гаруй нь зөвшөөрөөгүй. Саналаа барьж компаниудад очиход “газар андуураад байгаа юм уу” гэж асуусан удаа ч бий. Гэхдээ аливаа нэгэн зүйлийг оролдож, туршлага хуримтлуулахад нас хамаагүй гэдэгт би итгэдэг.  Кембриджийн их сургуулийн НҮБ-ын загвар хуралд зөвхөн дэлхийн шилдэг залуус оролцдог. Харин би энэ хуралд анкетаа явуулсан. Найзууд намайг яг галзуурч байна гэж бодсон. “Би 12-р ангийн сурагч хэдий ч үеийн хүүхэд залуустаа нас залуу гэж өөрийгөө голж болохгүй. Бүх зүйл боломжтой гэдэг мессежийг хүргэхийн тулд төлөөлөл нь болж энэ хуралд оролцохыг хүсч байна” гэсэн утгатай эссэ бичиж,  “Элит” олон улсын  дунд сургуулийн захирал Мустафа багшаараа засуулсан. Азаар би тэнцсэн.

Түүний дараа зөвхөн интернетээр л үздэг байсан “TEDxYouth” арга хэмжээг эх орондоо зохион байгуулж чадсан. Мөн илтгэгчээр уригдаж, нэг жилийн дотор “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ, “Хөгжлийн галт тэрэг” сургалтын төвийг үүсгэн байгуулсан.  НҮБ-ын загвар хурлыг Улаанбаатар хот, Орхон аймагт тус, тус зохион байгуулж,  “Юниверсал” сургалтын төвийн маркетинг менежер болсон. Би том зүйлд хүрээгүй байгаа ч эргээд харахад бүтэхгүй гэж хэлсэн хүмүүсийн үгэнд орсон бол одоогийн гайхалтай баг хамт олонтойгоо танилцахгүй байх байлаа. Нас бага гээд бууж битгий өгөөрэй.

Өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялан дийлэх гэдэг нь юунаас эхлэх вэ?

-Өөрийгөө ялан дийлэхийн тулд өөрийгөө таних хэрэгтэй. “Би яг хэн бэ. Би юу хүсдэг вэ. Миний юу болохгүй байна вэ. Миний давуу болон сул тал юу вэ” гэх мэт байдлаар өөртэйгөө ярилцаарай. Тэгж чадвал тодорхой байдлыг бий болгоно. Харин чадахгүй бол хариултыг хайсаар байх хэрэгтэй. Учир нь бидний хайхыг хүсдэггүй газар хариулт байдаг. Тодорхой байдал зайлшгүй байдал болдог. Өөрөөр хэлбэл, юу хүсэж байгаагаа мэдэж байгаа цагт юу хийх ёстойгоо мэднэ гэсэн үг. Үүнийг би хийхгүй бол юу болох вэ. Би яавал хийж чадах вэ гэх мэт байдлаар зайлшгүй байдал бий болгосноор энэ нь төлөвлөгөө болж төлөвлөгөө үйлдэл болно. Үйлдэл зуршил болж, зуршил зан төлөвт нөлөөлнө.

Таны бодлоор хүндлэл гэж юу вэ. Хүнийг хүндлэх нь юунаас эхлэх вэ?

-Хүндлэл гэдэг нь үргэлж оршин тогтнох ёстой хэдий ч хүчээр авч болдоггүй зүйл. Монголчууд эрт дээр үед дайснаа хүртэл хүндэлж өрсөлддөг байсан байгаа юм. Гэтэл одоогийн залуус хайртай гэр бүлийн гишүүд, ахмад настныг хүндлэх хүндлэл бага болсонд сэтгэл өвддөг. Хэн нэгнийг хүндлэхэд тэрийг нь “Худлаа” гэж хэлж байгаа нь бүр  их сэтгэл өвтгөмөөр. Хүндлэл нь хоолны ширээний ард утсаараа оролдохгүй байх, талархлаа илэрхийлэх, сэтгэлээ дэлгэж ярьж байхад нь яриаг нь таслахгүй сонсох, зам тавьж өгөх, хаалга онгойлгох гэх мэт хамгийн энгийн алхмаас эхэлнэ. Та хүндлэлийг авмаар байвал өөрөө бусдыг хүндлэх хэрэгтэй. Өөрөөсөө дүү хүмүүст томорч захирангуй хандахын оронд үлгэр дууриалал болж хүндлэлийг нэгэндээ түгээх ёстой.

Хүн гэдэг цаг хугацааны өмч гэхэд буруудахгүй байх. Цаг хугацаа таны хувьд хэр үнэ цэнэтэй зүйл вэ?

-Цаг хугацаанд хайр гамгүй хүн үргэлж амжилтын галт тэрэгнээс хоцордог. Цахим ертөнцийн сөрөг нөлөөлөл давамгайлж залууст буруу чиг хандлага өгч цагийг нь хэрэггүй үрж байна. Залуусын бичсэн 5 постны 2-3 нь утгагүй болон бухимдсан, хэрүүл хийсэн маягтай. Хэнд ч хэрэггүй зүйл. Энэ цаг хугацаа бидэнд зориулагдаж ирсэн. Цаг хугацаа юунаас ч илүү үнэтэй ч бидэнд үнэгүй олгогдсон зүйл. Би анх "Мэлбурн” хотод ирээд хичээлдээ явахдаа буруу галт тэргэнд сууж төөрсөн. Тэр үед “амьдралд бид цаг хугацаагаа юунд зөв зарцуулахаа мэдэхгүй бол буруу галт тэргэнд суун төөрч, алсын хараа гэх зогсоолд хүрэхгүй юм байна" гэж бодож билээ. Тэр алсын хараанд хүрэх тасалбар бол цаг хугацааг зөв ашиглах. Тиймээс маш үнэ цэнэтэй зүйл.

Амьдралын аз жаргал гэж юунд оршино вэ?

-Хамгийн том аз жаргал бол хайртай хүмүүстэйгээ хамт байх. Хаана юу хийх нь чухал биш. Харин хэнтэй байх нь чухал. Жишээ нь, би орой ажлаа дуусч гэртээ харихад дүү маань аль хэдийнэ унтсан байдаг. Дүүгээ унтаж байгааг харж, өхөөрдөж эрч хүчээ нөхөж авдаг. Аз жаргалыг гурвалжингийн онол буюу “Triangle Theory” гэдэг зүйлээр би тайлбарладаг. Үүнд хамгийн чухал тал нь хайрлах хүмүүс буюу гэр бүл, цаашлаад найз нөхөд, хамт олон орно. Хүсэх мөрөөдөл нь амьдралыг утга учиртай болгож, хийж буй зүйлсээсээ аз жаргал авах боломж олгоно. Аль нэг нь дутуу болоход аз жаргал багасдаг. Эцэст нь хэлэхэд хөдөлмөр таны амьдралыг бүтээнэ. Нэгэнт л амьдрал дуусах юм чинь дүрэлзсээр байгаад л дуусацгаая. Битгий бууж өгөөрэй. Таны үе ирнэ гэдэгт итгэ. Амжилт хүсье!

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ainur 2018-10-09 66.181.161.56

❤️Mundag ym a helsen ugnuud ni uram ogch mash ih setgegdel toruullee bayrllaa. Amjilt husie tanid😊

Avatar

Зочин 2018-10-09 202.126.89.32

Амжилт хүсье. Монголын ирээдүй болсон ийм залуучуудыг дэмжих хэрэгтэй.

Avatar

Сонсогч 2018-10-09 64.119.23.9

Гоё сайхан ярьж бусдыг монхруулахдаа биш үлгэр дуурайлал болж сэтгэлдээ бгаа үгээ гацаж түгчирсэн ч зөвөөр ойлгуулдаг байх нь чухал

Avatar

Амармэнд 2018-10-09 66.181.161.55

Good man. Мундаг ухаалаг сайн залуу байна даа. Монгол улс даа олон сайхан зүйл хийж бүтээгээрэй. Амжилт.

Avatar

Otgonbayr 2018-10-09 66.181.160.40

Vнэхээр сайхан ярилцлага байна! .хойч vедээ vлгэр дууриалал болсон мундаг ах шvv😊

Avatar

Тунгалаг 2018-10-09 66.181.191.228

Дүүдээ амжилт хүсье.
Ийм залуус олон байгаасай. Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншаад үнэхээр гайхаж байна. Хийе бүтээе гэсэн хүмүүсээс суралцах хэрэгтэй ш дээ.

Avatar

Тунгалаг 2018-10-09 66.181.191.228

Ийм залуус Монголд олон байгаасай. Дүүдээ амжилт хүсье

Avatar

Bataa 2018-10-09 58.178.196.111

Ta nar uursdu yuch hij buteegegu baij, tamiin togooni ulgerin tod jishee bolson orcud baij ene huuhedin talaar yanz burin yum yarihgui shuuu. Har energynde barigdtsan, hicheej baiga negnige unagaahig husdeg yasn haramsaltai garuud we. Tom ah nar yum bol duu nartai zuv ulger duurialal uzuulech. Ider lag zaluu shuu. Bid chnii tald

Avatar

Zaluu 2018-10-09 66.181.161.110

Tarhia ugaalgasan utsan huuheldei. Iimerhuu bag zuusen orkuud bend ch heteggui.

Avatar

Төмөрөө 2018-10-09 58.178.196.111

s*** orc golgoo chi uuru hendch hrggushu

Avatar

Зочин 2018-10-09 64.119.19.131

yadaj zuv anhaaraltai bicheed surchih. Daraa n hun doromjil tegehuu

Avatar

иргэн 2018-10-09 150.129.141.46

Өөдрөг сэтгэлтэй, зорилготой авьяастай сайн хүү байна. Амжилт хүсье. Миний дүү эрүүл мэндээ сайн анхаарч яваарай. Залуус энэ хүүгээс үлгэр дууриал санаа аваарай.

Avatar

Зочин 2018-10-09 203.91.118.180

neg l goy goy ishlel helsen nuhduud bandaashiig ni uzvel baastai bgaa daa

Avatar

Зочин 2018-10-09 139.5.216.123

Soliorood bgarai

Avatar

Зочин 2018-10-09 202.126.89.32

Залуусаа доош нь хийх биш урмаар тэтгэцгээе.

Avatar

tuya 2018-10-09 66.181.160.121

AMJILT XVSEY.IIM ZALUUS OLON BGAASAI

Avatar

Зочин 2018-10-09 66.181.160.93

Ямар сайн хүү вэ Амжилт амжилт..

Avatar

Зочин 2018-10-09 64.119.20.111

Залуу хүмүүсийг хариуцлагатай болгох хамгийн чухал арга бол Их хуралд нэр дэвших насыг 35 болгох нэгд, хоёрт Төрийн албанд мэргэжилтнээр ажиллаагүй хүнийг ямар нэг дарга болгодогийг болих хэрэгтэй. Манай залуучууд ямар нэг аргаар хүний цүнх барих ажилд орж аваад тэгээд дарга болохыг мөрөөдөж байна, зарим нь болж байна. Бүр тэдний өмнөөс шоронд хүртэл орж байна шүү дээ. Хайран залуу нас. Ухаантай бай залуус аа.

Avatar

зочин 2018-10-09 182.160.35.237

манайд алсын хараатай залуус байхгүй, манайд албан тушаалын төлөө явдаг залуус, юу хийхээ мэддэггүй залуус байна, асуудал гарахаар том албан тушаалтай ах руугаа залгаад туслаач гэдэг арчаагүй залуус байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж