"ЖАКАРТА 2018": А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

"ЖАКАРТА 2018": А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ

А.Мөнхбат Пара Азийн III наадамд оролцож байгаа Монголын багийн анхны медалийг авчирлаа

"ЖАКАРТА 2018": А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ

Индонези улсын Жакарта хотод болж буй Пара Азийн III наадам өнөөдөр /2018.10.08/ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Монгол Улсаас жүдо бөхийн эрэгтэй 60 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ. Түүний жинд Узбекстаны тамирчин Ю.Нигматов алтан медаль хүртсэн бол Казакстаны Азамат мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ жингийн хүрэл медалийг Монголын А.Мөнхбат, Ираны Резан нар хүртлээ.

А.Мөнхбат хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Сатошиг ялж, Пара Азийн наадмын гурав дахь медалиа хүртлээ.

Энэ жил 29 настай А.Мөнхбат 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Пара Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн бол 2014 оны БНСУ-ын Инчонд болсон наадамд хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр 2017 онд Дэлхийн цомоос хүрэл медальтай ирж байсан.

А.Мөнхбат Пара Азийн III наадамд оролцож байгаа Монголын багийн анхны медалийг авчирлаа.

Индонезийн Жакартад болж буй наадамд Монголын баг спортын 9 төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж